Манай улсын хэмжээнд 30 гаруй аж ахуй нэгж төрөл бүрийн нийлэг уут, хүнсний зориулалттай хуванцар сав, нийлэг шуудай үйлдвэрлэж 60 гаруй хувийг байнгын борлуулалтад гаргадаг гэсэн судалгаа байдаг. Улсын хэмжээнд жилд 500 тонн гялгар уутны хог хаягдал гардгаас 350 тонныг дахин боловсруулдаг гэсэн судалгаа байдаг. Дахивар болон ашиглагдахгүйгээр хаягдаж байгаа гялгар уутны хувьд хамгийн наанадаж л хөрсөнд 500-1000 жил хадгалагдаж, хорт хавдрын эх үүсвэр болдог гэдгийг олон жилийн өмнө эрдэмтэд судлан тогтоосон байдаг.
Өнгөрсөн 3-р сарын 1-ээс хэрэглээний гялгар уутны хог хаягдлын сөрөг нөлөөнөөс үүдээд бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэж импортлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн байдаг. Тус хуулийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн засгийн газрын тогтоолоор баталсан. Үндсэндээ Монгол улс шиг гялгар уут бүхий хогондоо дарагдсан улсын хувьд сайшаалтай хууль. Нимгэн нийлэг уутыг хэрэглэж болохгүй нэрийдлээр бидний хэлж заншсан 100 төгрөгний торнууд 200 төгрөг болон үнэ нь нэмэгдэж, нимгэн торнууд нуугдмал нийлэг тор болж лангууны доогуур шахуу цухалзаж хэрэглэгчдийн гар дээр хүрэх болсон байна.
Манай улсын хувьд үйлдвэрлэгч улс биш гэсэн шүүмжлэлтэй цаг тутам тулгарч байдаг.Сүүлийн гурван жилд импортоор 16.6 тэр бум төгрөгний нийлэг уут дотоодод орж ирсэн байна. 2015 онд 3тэрбум 585 сая, 2016 онд 7 тэрбум 311 сая, 2017 онд эхний 9 сарын байдлаар 4 тэрбум 655 сая төгрөгний гялгар уут худалдан авчээ. Худалдан авч байгаа гялгар уутны найман хувийг дотоодод боловсруулж үлдсэн хэсгийг байгальдаа эл задгай хаядаг гэхэд болно.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй орон нийлэг уутны хэрэглээг хязгаарласан байна. Хамгийн сүүлд гэхэд Кени улс нийлэг уут импортолсон тохиолдолд 40 мянган ам доллараар торгох болон иргэнийг дөрвөн жил хорих хууль баталсан байдаг байна. Мөн Европын холбооны улсууд нийлэг уутны хэрэглээг бууруулах тал дээр хамгийн идэвхтэй тэмцэж байгааг бид сонин сайтнаас харах боломжтойгоос гадна дуурайлалыг бий болгох бүрэн боломжтой. Иймээс одооноос иргэн бүрийг гялгар уутнаас татгалзах соёлд сургая.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
