Өнөөдөр хөх морь өдөр

2019 оны 04-р сарын 27 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori211

-Аргын тооллын 4 дүгээр сарын 27. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 23, хөх морь, яруу эгшигт-21 од, төмөр суудал, 1 цагаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:42-19:58
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай маш сайн. Гэвч хулгана, гахай, үхэр цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, хот балгад барих, тариа ногоо тарих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх