Олон улсын Хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж буй “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв оролцоно.
Энэ үеэр Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгөх, ХАБЭА-н сургалт зохион байгуулах АНН, ТББ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний зөвлөмж зөвлөгөөг өгөх юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын үйлчилгээг цогцоор нь нэг дороос үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа төр захиргааны байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн оролцож байгаагаараа онцлогтой.
ӨДӨРЛӨГТ:
· Тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон сайн дурын даатгалын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ
· Гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах
· Зорилтот үйлчлүүлэгч нараас санал асуулга авах, сэргээн засах, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоохийх, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
· Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг танилцуулах, зусланд амрах эрхийн бичгийн захиалга
· Зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх
· Олон Улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг танилцуулах
· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хувийн бирж, ажил олгогч нар нээлттэй ажлын байр танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийж ажилд зуучлах
· Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, үйлчилгээ үзүүлэх, төгсөгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах
· Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх судалгаа, мэдээллийг танилцуулах
· Бичил бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн гаргах гэх мэт 200 гаруй төрлийн үйлчилгээ арга хэмжээний мэдээллийг олон нийтэд танилцуулна.
ИРГЭН ТАНЫГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
