Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын компанийн ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг нь сонсож, бургер, ундаагаар дайллаа. Хариуд нь хот тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлж, хамтдаа ажил хэрэгч яриа өрнүүллээ.


Тэрээр хэлсэн үгэндээ “Их хотыг цэвэр цэмцгэр байлгах, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулах үйлсэд өдөр шөнөгүй, цаг наргүй хүчин зүтгэж байдаг та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний хувьд ажлын ихийг хийдэг ч авдаг цалин нь бага байдаг гэдгийг би хувьдаа сайн ойлгож байгаа, цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, усалгааны зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ. Хот тохижилт 700 гаруй ажилчидтай, ажилтан бүрийн цаана ар гэрийн амьдрал, үр хүүхдүүдийн хичээл сургалтын зардал, төлбөр гээд олон асуудал бий. Та бүхний цалинг нэмэх боломжийг судлана гэдгээ хэлэх байна. Түүнчлэн хотын иргэд хогоо ил задгай хаядаггүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд эвдэж сүйтгэдэггүй ухамсар соёлтой байх юм бол та бүхний ажлын ачаалал ч тэр хэмжээгээр багасна. Тиймээс бид иргэдийнхээ хотын соёл ухамсарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж Хотын захирагчид хандан “Бид явган хүний зам талбай, арчилгааны зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг шийддэг боловч, тохижилт, урсгал засварын зардал төсөвт байдаггүй. Энэ асуудлыг хотын дарга та шийдэж өгөх чиглэлд анхаарч өгөөч гэж хүсэх байна” гэв. Хотын захирагч энэsy асуудлыг холбогдох байгууллагуудын саналд үндэслэн шийдвэрлэхээр судлан ажиллана гэдгээ илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
