Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж, “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн “Ub constraction” компани нь 2016 онд талбайн урд хэсгийг шинэчлэн авто машины зогсоол болгож, олсон орлогынхоо 30 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлэх гэрээг УБЗАА-тай хийсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Тиймээс хотын дарга тус компанийн гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан өнөөдөр тус компанийханд дахин шаардлагаа тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, албадан буулгахаа мэдэгдлээ. “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талбайн урд талын энэ газрын эзэмших эрхийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлж өгөх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан. Мөн УБЗАА-тай хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдлээ өнгөрсөн баасан гарагт тус компанийханд өгсөн. Компанийн зүгээс хоёр пост, хаалтуудаа авч, газраа чөлөөлж өгөх ёстой. Газар чөлөөлсний дараа бид энэ талбайд усан оргилуур барихаар төлөвлөсөн. Гэхдээ иргэдэд илүү хэрэгтэй зүйл бүтээн байгуулах үүднээс олон нийтээс мөн санал авч байгаа” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай ярилаа .

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
