Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээж, УИХ-аар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа хүргүүллээ.
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасны дагуу санал хүргүүлж байна.
- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь уг хуулийн үзэл баримтлал, суурь зохицуулалттай илт зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буй хуулийн зорилго гэсэн хэсэг болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт буй захиргааны байгууллагын тодорхойлолт, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн зохицуулалтын агуулгад Монгол Улсын Засгийн газар шууд хамаарна. Учир нь, Монгол Улсын Засгийн газарт хувь иргэн, хуулийн этгээд рүү чиглүүлэн тухайлан захирамжилсан шийдвэр гаргах эрх Үндсэн хууль болон материаллаг хуулиудаар өргөн олгогджээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж үзэх үзэл, хандлага Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд нэгэнт бүрэлдэн тогтож хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно. Үүний хүрээнд авч үзвэл хууль санаачлагчийн боловсруулсан хуулийн төсөл нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцэхгүй төдийгүй хуулийн зүйл, заалтуудын дотоод логик уялдаа холбоог алдагдуулахаар байна.
- Хуулийн төслийн үзэл баримтлалд хууль санаачлагч Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 3 дугаар сарын 31-ний 02 дугаар дүгнэлтийг гол үндэслэлээ болгожээ. Цэцийн эл дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байгаа бол хууль санаачлагчийн өргөн барьсан төсөл нь 2016 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахад чиглэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол гараагүй байхад үйлчлэл нь дуусгавар болж хүчингүй болсон өөр хуулийн холбогдох зүйл, заалтын талаар гарсан Цэцийн дүгнэлтийг шинээр батлагдсан хуулийн зүйл, заалтад холбогдуулан шууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх нь хууль зүйн хувьд зохимжгүй төдийгүй үндэслэлгүй байна.
Цэцийн дээрх дүгнэлт гарснаас хойш уг дүгнэлтэд дурдагдаж буй Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргаан нь тус бүр Цэцэд бус харин иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж ирсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэгдсэн хэргийн тоо жилээс жилд өссөн байгаа нь 2005 онд гарсан Цэцийн дээрх дүгнэлт бодит байдалд хэрэгжих боломжгүй байсныг нотлон харуулж байна. Тухайлбал Засгийн газрын тогтоолтой холбогдуулан зөвхөн 2011-2013 оны хооронд нийт 17 хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгджээ.
Мөн хууль тогтоогч Цэцийн энэхүү 02 дугаар дүгнэлт гарснаас хойш тодруулбал 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу Цэцэд тогтоосон хэргийн харьяаллыг бүхэлд нь өөрчилж Сонгуулийн ерөнхий хороонд харьяалуулахаар хууль гаргаж байсан бол 2015 онд Сонгуулийн тухай хуулиар хэргийн харьяаллыг дахин өөрчилж Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргааныг Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулахаар хуульчилсан нь өдгөө ч хүчин төгөлдөр хэвээр байна.
Энэ талаар тухайлан Үндсэн хууль зөрчсөн гэх буюу эсхүл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талын санал, санаачилга гарч байгаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдсөн гэж үзэж буй иргэн, хуулийн этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх үйл явц 1992 оноос хойш тасралтгүй гарсаар ирсэн бөгөөд цаашид ч гарах нь тодорхой юм. Ийм байхад Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага биш гэж үзэх, түүний гаргасан шийдвэрийг зөвхөн Үндсэн хуулийн Цэц хянан шийдвэрлэх ёстой гэж үзэх байр суурь, хандлага нь онолын болоод өнөөгийн хуулийн зохицуулалт, тэрчлэн шүүхийн практикаар бүрэн няцаагдаж байна.
- Хууль санаачлагч уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, түүний тайлбар болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт тус тус ойлгомжгүй, хоёрдмол утга бий болсон гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэл муутай тайлбар болжээ.
Хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын тухайд шинэлэг зохицуулалт бөгөөд эрх зүйт төрийн шаардлагад бүрнээ нийцэх юм. Шүүх эрх мэдлийн зүгээс хуулийн уг заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх явцад утга агуулгын ойлгомжгүй байдал бий болсон талаар ямарваа нэгэн шүүмж, санал гараагүй байхад Засгийн газар өөрөө санаачлан өөрийгөө шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барих нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх эрх зүйт төрийн зарчимд огтхон ч нийцэхгүй байна.
- Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Жаран долдугаар зүйлтэй тус тус зөрчилдөж байна гэж дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Тухайлбал, дээр дурьдсан Үндсэн хуулийн эхний заалт нь Засгийн газрын эрх зүйн байдлыг тодорхойлсноос өөрөөр шүүхийн хяналттай огт холбогдолгүй бол хоёр дахь заалт нь Засгийн газрын гадагш буюу хувь хүнтэй холбоогүй аливаа шийдвэрийг Засгийн газар өөрөө эсхүл Улсын Их хурал хүчингүй болгохтой холбогдсон заалт юм. Харин гурав, дөрөв дэх заалт нь захиргааны маргаан бус харин Үндсэн хуулийн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заалт тул Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалттай шууд холбогдолгүй юм.
Иймд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэхийг санал болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг тул асуудалд нухацтай хандахыг зөвлөхийн зэрэгцээ саналыг зохих журмын дагуу хэлэлцүүлж, харгалзан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
