Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд н.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга н.Алтансүх, НДЕГ-ын дарга н.Зоригт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газрын дарга н.Ганчимэг, НХЭГ-ын дарга П.Батхүлэг болон бусад албаныхан, иргэд оролцлоо.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд бид иргэддээ илүү ойрхон ажиллах үүднээс нээлттэй хаалганы өдөрлөгийг төв талбайдаа зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө, ард, иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө бид хичээж ажиллаж байна. Бидний зүгээс хэрэгжүүлж байгаа ажилд идэвхитэй оролцож байгаа иргэддээ талархал илэрхийлье. Монгол улсын санхүүгийн байдал нэг үеэ бодвол сайжирсан. Улсын эдийн засаг 2018 онд 6,9 хувиар өссөн. Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давж, гадаад вальютын нөөц нэмэгдсэн гэх зэрэг олон эерэг үзүүлэлтүүд гарч байгаа хэдий ч эдийн засгийн байдал эмзэг хэвээрээ байгаа. Хэдийгээр төсөв санхүү эмзэг байгаа хэдий ч Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээрх олон зорилт, амлалтуудыг биелүүлэхийн төлөө ХНХЯ ажиллаж байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нийт иргэд адилхан хүртэх ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна. 2014 оноос нэг ч төгрөгөөр нэмэгдүүлж чдаагүй байсан бол энэ Засгийн газар 2 удаа бодитойгоор цалин нэмлээ. Төрийн албан хаагчидын ажлын ачаалал, ур чадвараас нь хамааруулан ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосны ачаар эдгээр ажилчидын цалин 27 хүртэл хувиар нэмэгдсэн. Үүнээс гадна ахмад настнууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Цаашид ч бид энэ төрлийн ажлыг илүү хийж хэрэгжүүлнэ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа:
Өнөөдөр бид иргэддээ илүү ойртож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготойгоор энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр ХХҮЕГ-аас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулах, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг сурталчилах, иргэдийн санал бодлыг сонсож, шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдэж өгөх юм. Үүнээс гадна нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос нэг цэгээс авах боломжтой. аж. Тухайлбал, ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээ уг өдөрлөгийн үеэр болох бөгөөд 60 гаруй томоохон аж ахуйн нэгж ажлын захиалга өгсөн. Харин ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлнэ. Нээлттэй хаалганы өдөрлөг маань улс орон даяар зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа их онцлогтой.
НХЭГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг:
Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт төр, хувийн хэвшил хамтарсан 120 гаруй байгууллагууд оролцож, иргэддээ үйлчилгээ үзүүлж байна. Бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд талбай дээрээс нэг дороос үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Түүнчлэн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнээс гадна өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХНХЯ, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөгт:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут,
Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв,
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор,
“Өнөр бүл” хүүхдийн төв,
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв,
Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна.






























“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
