УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр МАН, МАХН-аас өнөөдөр албан ёсны хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Энэ үеэр тус тойргийн тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн найман нам бүртгүүлсэн талаар сонгууль зохион байгуулах ажлын багийн ахлагч, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдэгдлээ.
Түүний ярьж буйгаар,“Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг УИХ-ын шийдвэрээр, энэ оны зургаадугаар сарын 30-нд товлосон. Тиймээс хуульд заасны дагуу сонгуульд өрсөлдөх улс төрийн намыг СЕХ өнөөдөр бүртгэж дуусах юм. СЕХ намуудын бичиг баримтыг шалгаад, ирэх сарын 5-наас өмнө хариу мэдэгдэх ёстой. Намын нэр дэвшигчдийг ирэх сарын 24-28-нд бүртгэнэ. Харин бие даан өрсөлдөгчид тухайн тойргийн 800 гаруй хүний гарын үсэг цуглуулж, ирэх сарын 24-30-ны хооронд бүртгүүлэх боломжтой. Аймаг, сумын сонгуулийн хороо байгуулагдаж, санал тоолох төхөөрөмж зэргийг бэлтгэж эхэлсэн. Намууд үндсэн хууль болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн сонгуулийн ажилд оролцоно гэдгээ мэдэгдэж бичиг ирүүлсэн” байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн, “МАН нөхөн сонгуульд албан ёсоор өрсөлдөхөөр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрдүүлсэн 10 гаруй бичиг баримтаа СЕХ-нд хүргүүллээ. Нэр дэвшигчдээ ирэх сарын 25-28-нд намын бага хурлаар сонгоно” гэв. Хуульд заасан хугацаандаа албан ёсоор сонгуульд өрсөлдөх баримт бичгээ СЕХ-нд хүргүүлсэн бөгөөд МАХН-ын бага чуулганаар мөн нэр дэвшигчдээ сонгохыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдэгдлээ.
УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар, нөхөн сонгуулийн товыг энэ оны зургадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтож, сонгуулийн зардлыг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг тусгажээ.
Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт 2016 оны ээлжит сонгуулиар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга олонхын санал авч УИХ-д тус тойргийг төлөөлж байсан ч ноднин зургаадугаар сард өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Түүнээс хойш Хэнтийн 42 дугаар тойргийн 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
