Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй дараах албан тушаалтнуудыг танилцуулж байна.
“Завхан аймгийн Тэлмэн сумын Мал эмнэлгийн тасагт малын эмчээр орсон П.Сувд-Эрдэнийн эцэг, эх нь сумандаа мал эмнэлэг ажиллуулдаг нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчиж байгаа эсэхийг хянуулах”-аар гомдол ирүүлснийг шалгаж үзэв. П.Сувд-Эрдэнэ нь үүсгэн байгуулсан хуулийн этгээд байхгүй, харин эцэг, эх нь өөрсдийн үүсгэн байгуулсан мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Энх оюу жаргалан” ХХК, “Тэгшрэх буян” хоршоог 2018 оны 12 дугаар сарын 21, 31-ний өдрүүдэд тус тус шилжүүлсэн байх бөгөөд шилжүүлэн авсан нэр бүхий иргэдтэй хамаарал бүхий этгээд биш байна. П.Сувд-Эрдэнийг дээрх албан тушаалд бус Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын Тэлмэн сум хариуцсан Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч эмчээр 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар томилсон байна. Дээрх албан тушаалд томилсон нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
“Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон Х.Цэцэгдэлгэрийн томилгоо болон хөрөнгө орлогын талаар шалгаж өгнө үү” гэсэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулав. Х.Цэцэгдэлгэрийг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны Б/50 дугаар тушаалаар удирдах ажилтны сонгон шалгаруулалт хүртэл түр томилогдсон байна. Энэ нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Х.Цэцэгдэлгэрийн нөхөр Л.Отгонбаатар нь “Тосон очирт хайрхан” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу эхнэр Х.Цэцэгдэлгэрийг томилогдсоноос хойш “Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, цэвэрлэх гэрээ”-г байгуулсан байна. Х.Цэцэгдэлгэр, Л.Отгонбаатар нар нь нийтийн албыг төлөөлж Эрчим хүчний зохицуулах газар болон Хот суурин газрын цэвэр бохир усны ашиглалтын зөвлөлөөс тогтоосон журмын дагуу төсвөөс хуваарилагдсан мөнгийг шилжүүлж дээрх гэрээг байгуулсан байх ба энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
“Говь-Алтай аймгийн Дарви сумын Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Эрдэнэбилэг нар нь 2012-2016 онуудад төсвийн хөрөнгө, сум хөгжүүлэх сан, орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн тул сумын төсөв хөрөнгөний зарцуулалтыг шалгуулах”-аар ирүүлсэн гомдлыг хянан шалгахад гомдолд дурдсан асуудлуудаас Говь-Алтай аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Сарантуяа нь сургалтын менежер М.Мөнхтуяа, Я.Цогтбаатар нартай хадам бэрийн холбоотой гэх боловч судлан үзэхэд хамаарал бүхий этгээд биш байна. Бусад асуудлуудаар Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалтыг хийсэн бөгөөд илэрсэн зөрчлүүдэд улсын байцаагчийн акт тавьж шийдвэрлэсэн байна. Дээрх гомдолд дурдсан асуудалд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
