Хүний амьдралын хамгийн үнэтэй дурсамжийн нэг бол хүүхэд нас тэр дундаа аав, ээжтэйгээ хамт бүтээсэн дурсамж байдаг. Яагаад ч юм тийм үнэтэй дурсамжууд тэгтэл олон байж чаддаггүй. Ёстой л урсан өнгөрсөн он жилүүд дундаас хүчээр санаж босгох дурсамжтай хүмүүс ч бий. Үнэндээ амьдралын аар саар саад, ахуйгаасаа гарч чадахгүй явсаар бид хүүхдүүддээ үлдэх дурсамжийг бүтээж чаддаггүй юм. Гэтэл хүүхдийн хүсэл бол ээж аавтайгаа л хамт байх. Тэдэнтэй бүтээсэн цаг хугацаа тэдний амьдралын хамгийн чухал дурсамж болдог учраас магад зөнгөөрөө үргэлж л тиймийг хүсч байдаг бизээ.
Тиймээс хүүхдийн энэ хүслийг биелүүлэхийн төлөө ээж, аавууд зорилго болгон дурсамж бүтээж байгаасай. Үдээд өнгөрсөн өдөр болгон дурсамж болдоггүй. Онцгой, гайхамшиг мэт санагдсан өдрүүд л дурсамж бий болгодог. Магад энэ амьдралыг урсгалд дурсамж бүтээж ч чадахгүй түүртэж яваа хүмүүс бий. Тиймээс хүүхдэдээ зориулан дурсамж бүтээх өдрүүдийг зориуд төлөвлөж гаргаж байгаарай. Сарын нэг өдөр, жилийн 12 өдөр. Хүүхэд насны 10 жилд нь дурсамжийг бүтээж чадах нь. Гэтэл насанд хүрсэн хүн ээж, аавтайгаа хамт байсан хүүхэд насны дурсамжаа хэл гэвэл гарын Хуруунаас илүү гаргаж чадна гэж үү.
Хувь тавилангаараа ирэх дурсамжит өдрүүдийг хүлээж суулгүй төлөвлөгөө гарган хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хүүхдийн ой санамж 3.5 наснаас эхэлдэг гэж ойлгодог ч бүр есөн сартайгаасаа эхлээд санах боломжтой байдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Харин хэзээнээс санадаг байх нь тухайн гэр бүлийн онцлогоос шалтгаалдаг ажээ. Хүүхэд өөрт шидэт мэт санагдсан зүйлсийг хамгийн тод санадаг байна.Тиймээс тэднийхээ хүүхэд насыг аль болох шидэт зүйлсээр дүүрэн байлгаж дурсамж дүүрэн байлгаарай.
ЦЕГ”ЗӨВ ТУСГАЛ” ХӨДӨЛГӨӨН

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
