Өнөөдөр харагчин туулай өдөр

2019 оны 05-р сарын 06 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 5 дугаар сарын 6. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 2, харагчин туулай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Зуны уур орох-03:20.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:27-20:11.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, сан тавих, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, замд гарахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх