Зүй бусаар хорогдсон 20 тонн малын махыг устгалд орууллаа

2019 оны 05-р сарын 07 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлт дэхь Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн сарын 08-ны өдөр орон нутгаас хүнсний стандартын шаардлага хангахгүй, зүй бусаар хорогдсон байж болзошгүй 20 тонн малын мах тээвэрлэн ирснийг НМХГ-аас саатуулсан.

Лабораторийн шинжилгээний энэ мах нь зүй бусаар хорогдсон малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Прокурор, Онцгой байдал,Мал эмнэлгийн газар хамтран хураагдсан 20 тонн махыг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх