Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ТЦА-ны үйл ажиллагаатай танилцлаа

2019 оны 05-р сарын 09 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60081086_2426641790735898_2208427421454041088_n

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус албанаас нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд түгжрэлийг бууруулах талаар санал солилцсон юм.

Уг уулзалтанд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчБ.Отгонсүх, Автозамын хөдөлгөөн зохион байгуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нарын агентлагийн дарга, удирдлагууд болон Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх