Сарын цээр, тэрсүүдийн өдөр

2019 оны 05-р сарын 11 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 5 дугаар сарын 11. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 7, шар бич, үнэг-8 од, суудал гал, мэнгэ 5 шар, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр, тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:17.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сарын цээр, тэрсүүд өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
– Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх