Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.
Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Сайн багш – Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 37 сургууль, 118 цэцэрлэгт 4200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриалал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч нар нь гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм. Энэ ч утгаараа багш, ажилчдадаа ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор тус үйл ажиллагааг анхлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.
“Дурсамж” өдөрлөг, “Сайн багш – Сайхан гэр бүл” үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. “Хан-Уул дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн халуун мэндийг дэвшүүлэе. Сайн эцэг, эх байх үүрэг хариуцлагаа ухамсарласан, хамт олондоо хүндлэгдсэн сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл өнөөдөр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж байна. Та бүхний аз жаргалтай, дурсамжтай нэгэн мөчийг хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын их баяртай байна.
Ажил мэргэжил, амьдралын шаардлагаас болоод гэрлэлтээ албан ёсоор ёсолж амжаагүй байсан дүүргийн үлгэр жишээ сурган хүмүүжүүлэгч та бүхний цаашдын ажил, амьдрал үргэлж өөдрөг өнөөдрийнх шиг аз жаргалаар дүүрэн байх болтугай. Мөн гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хамтран ажилласан Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал дэвшүүлэе” хэмээн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар дурсгалын зүйлийг хосуудад гардуулан өгч баяр хүргэж, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
