Нийслэлийн татварын газар нь Монголын оюутны холбоо, Дотоод хэргийн их сургуультай хамтран “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” сэдэвт өдөрлөгийг 5 дугаар сарын 10-ны өдөр Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Газрын дарга Т.Амаржаргалан, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Дэд дарга Г.Энхжаргал, Дотоод хэргийн их сургуулийн Захирал, Доктор, Хошууч генерал Ш.Лханчинжав, Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчид оролцсон.

Арга хэмжээнд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид Жагсаалын үзүүлбэр үзүүлж, Татварын ерөнхий газрын дарга оюутны зөвлөлийн дарга нар болон сонсогчдод “Татварт иргэний оролцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн, төлбөрийн И-баримт хамгийн их олгож, оюутан сурагчдаа дээдэлсэн ШУТИС, АШУИС, МУИС-д “Боловсролын салбарын шилдэг татвар төлөгч”-ийн өргөмжлөлийг гардууллаа.
Оюутан залуусын татварын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний шилдэг оролцогчдыг хүндэтгэлийн тайзнаа урин, баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан. НТГ-аас оюутан, сонсогчдын дунд татварын сэдэвт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан.

Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, татварын боловсролыг нэмэгдүүлэх чиглэл дээр идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа Монголын оюутны холбоо, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дотоод хэргийн их сургуулийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР


















Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
