“Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд 10.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

2019 оны 05-р сарын 13 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5cd8d62d4bdb86.84031550

“Эрдэнэс Монгол” ХХК өнгөрөгч 2018 онд улсын болон орон нутгийн төсөвт 10.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн тул Татварын ерөнхий газраас талархал илэрхийлэв. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компани улсын төсөвт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 5.8, Нэмэгдсэн өртгийн албан татварт 4.2 тэрбум төгрөгийг төлжээ. Харин орон нутгийн төсөвт Хувь хүний орлогын албан татварт 400 орчим сая төгрөгийг төвлөрүүлсэн бол бусад татвар, төлбөр, хураамж байдлаар 6.7 сая төгрөгийг төлсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх