Ч.ЗОТОЛ
УИХ-аас Оюутолгойн гэрээ болон Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн жмл байгуулсан. Энэ ажлын хэсэгт улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Ажлын хэсгийн бүх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй явсан. Байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл ямар асуудал хэлэлцэж байгаа, юуг шалгаж байгаа нь улсын нууцын зэрэглэлтэй явж байгаа. Энэ хувь хүн, аль нэг байгууллагын нууц биш улсын нууцад хамаарна. Тэгвэл нууц матeриалыг Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир задруулсан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ. Энэ асуудлаар Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийж, хариуцлага тооцохыг шаардлаа. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үйлдэл бол Эрүүгийн хуульд зааснаар улсын нууц задруулсан маш том гэмт хэрэг. Мөн эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэмт хэрэг юм. Энэ хүн 2016 онд Оюутолгойн гэрээ хийгдэх үeд гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Магадгүй Оюутолгойн гэрээг байгууллалцсаныхаа хариуд өөрийн хувийн компанидаа ямар нэгэн ажил тeндeр авсан байхыг ч үгүйсгэхгүй.
Өнгөрсөн жил Оюутолгой компаниас замын тeндeр авсан нэрээр ажлын хэсгийг ахлагчаас нь татан буулгаж байсан. Д.Дамба-Очир гишүүн ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр ажлын хэсгийн нууцыг задруулсан нь маш ноцтой. Тиймээс УИХ-ын Ёс зүйн хороогоо хуралдуулж Д.Дамба-Очирт хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн Eрөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг тагнуулын байгууллага бий. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гишүүний Оюутолгойтой ямар гэрээ хэлэлцээтэй, ямар ажил үүргийн хуваарьтай ажилладаг, ямар матeриал задруулж, хариуд нь ямар шан харамж авсан талаар нь нэн яаралтай шалгаж хэрэг үүсгэх ёстой. АТГ ч шалгах хэрэгтэй” гэв. Мөн цаашид МАХН-ын зүгээс шударга ёсыг сахиулах улс төрийн шаардлагыг үе шаттай тавихаа мэдэгдэв.
Эх сурвалж: www.polit.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Угаасаа болдоггүй товарищь.Зайлуулах л хэрэгтэй.