Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн дагуу нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийхээр болсон билээ.
Тус аяны хүрээнд нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ.
Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Энэ сацуу иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хийх талаар сургах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой ажээ.
Түүнчлэн нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх, эмчилж эрүүлжүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчийн хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд үргэлжлэх “Эрүүл иргэн” аяны хүрээнд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Тус аяныг зохион байгуулснаар хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд ч дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэх гэж цаг заваа алдалгүй, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой боллоо.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
