A Cool-ийн санаачилсан сайн үйлсийн аян үндэсний хэмжээнд үргэлжилнэ

2019 оны 05-р сарын 14 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
91cc244e5596de55960f7ec360c1a4d8

Хүүхдийн элч дуучин A Cool нийгмийн идэвхтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд хэд, хэдэн аян үргэлжлүүлсний хамгийн тод жишээ нь цахим гэмт хэргээс хүүхдүүдээ хамгаалах Unlike хөдөлгөөнийг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлснийг уншигчид санаж байгаа биз ээ. Одоогоор тэр хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” сайн үйлсийн аянг санаачлан үргэлжлүүлж буй. Энэхүү сайн үйлсийн аянг УИХ гишүүн Х.Нямбаатар дэмжиж гурван сарынхаа цалинг хандивлахын зэрэгцээ Итгэл-Хайранд хорт хавдартай хүүхдүүдэд туслах аянг дэмжих хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлгээр богино хугацааны шийдэл буюу яаралтай тусламж хэрэгтэй байгаа 4 өвчтэй хүүхдэд зориулж хандивын мөнгө цуглуулах, нөгөө нь урт хугацааны тулгамдсан асуудал болох олон улсын стандартад нийцсэн тоног, төхөөрөмжүүдээр эмнэлгүүдийг хангахад төрийн төсөв бодлогод хамруулах талаар хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгээр:

1. Хандив цуглуулах үйл ажиллагаа цаашдаа үндэсний хүрээнд үргэлжлүүлэх

2. Монголын эдийн засагт ямагт өндөр хувь нэмрээ оруулж байдаг аж ахуй нэгжүүд, компаниудад энэ хандивын ажиллагааны зорилгыг танилцуулан хамтран ажиллахыг системтэй уриалах

 3. Олон улсын стандартад жишигт нийцсэн тоног төхөөрөмж, технологиор эмнэлгийн байгууллагуудыг хангахад төрийн оролцоог нэмэгдүүлж 2020 оны төсөвт тусгах, тоног төхөөрөмжтэй холбоотой үүсдэг зардлыг эрүүл мэндийн яамнаас тооцоолж өргөн барих ажлыг зохион байгуулах

4. Улсын хэмжээнд баг ажиллуулж гадагшаа явж эмчлүүлэх гэж буй ард иргэдэд монголдоо эмчлүүлэх боломжтой өвчний тухай болон боломжгүй өвчний талаарх мэдээлэл олгох, ард иргэдийг санхүү болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх гэсэн шийдлүүдэд хүрч, хаалтаа хийжээ.

Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж буй дуучин A Cool буюу Б.Анхбаяртаа нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. unshigch
     (192.168.8..***)
    2019/05/14 16:29

    ene huniig muulaad bga hmusiig oilgoh yum alga zuer hunii 1 aldaan deer doroolj hiih yumgu grte utsa maajij how bazaj bga hmusin derged hiih zvilee hiij bvteegeed ywj bga zaluu vyiin toloolol shigl snagdaj bn odoo tgd songuulu uchral gishuun edr gj kutsaad bga hmusd zuer yu ch hlhewdeeeee

    (0) (0)
  2. Ganaa
     (192.168.8..***)
    2019/05/14 13:02

    Uchiral gishvvnii hiij bgaa ayn shvv deee songuuliin ajil

    (0) (0)
  3. Anonymous
     (192.168.8..***)
    2019/05/14 12:35

    demjij bga shuu

    (0) (0)