Гэр бүл бүр төрийн ивээл хамгаалалтанд байж, хүүхэд бүр гэр бүлд хүмүүжинэ гэсэн хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана хэмээн “Төрөөс баримтлах хүн амын бодлого”-т заасан байдаг. Гэвч нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихэсч, үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон.
Тиймээс МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ-ны санаачлагаар Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “ЗӨВ ТУСГАЛ” нэг сарын хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа.
Цагдаагийн ерөнхий газраас хүүхдийн төлөө хийж байгаа 6 дахь аяны хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцлийг арилгах зорилготой “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, ХНХ-ийн сайд С.Чинзориг нар үг хэлж, цагдаа, эцэг эх, хүүхдийн төлөөллүүд гэр бүлийн өмнө тулгарч байгаа асуудлуудын талаар илтгэл тавьсан юм.
Зөвлөгөөнийг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга:
Зөвлөгөөнд оролцогчид, зочид Та бүхний өглөөний амгаланг айлтгая.
Нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж байна.
Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна.
Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна.
Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна.
“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.
Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд гэдгийг цохон тэмдэглэе. Иргэн бүр дэргэдээ байгаа, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна.
“Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.” гэлээ.
НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:
Сүүлийн гурван жилийн байдлаар дүгнэхэд 2,800 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, 4,900 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тоо баримт бий. Үүнийг дүгнээд үзэхээр ойрын 10 жилд дунджаар 15 мянган хүүхэд ямар нэг хэмжээгээр хохирох хар зураг харагдаж байна. Ийм хар зураг байлгахгүйн төлөө төрийн байгууллагууд хамтраад “Зөв тусгал” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
Хоёрдугаарт, маргааш Гэр бүлийн өдөр тохионо. Энэ өдрийг манай улс тэмдэглэн өнгөрүүлдэг болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Өмнө нь төрийн бус байгууллагын хүрээнд энд тэнд тодорхой хүрээнд тэмдэглэдэг байсан бол энэ жил Төрийн ордонд, Ерөнхийлөгч оролцож үг хэлж, зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь гэр бүл гэдэг асуудлыг төр анхаарч байна гэсэн эерэг мессэж харагдаж байна.
“Зөв тусгал” аян болон өнөөдрийн зөвлөгөөн ямар зорилготой юм бэ гэхээр, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа суурь шалтгаан нь эцэг эхчүүдийг үүрэг хариуцлага маш сул байгаатай холбоотой. Хүүхдээ эерэг, зөв аргаар хүмүүжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Монгол гэр бүлүүд хэрхэн зөв үлгэр дууриалтай байх вэ гэдгээ сайн мэддэггүй.
Тэгэхээр “Зөв тусгал” аяны хүрээд эерэг мессэжийг иргэддээ тараая, өөрсдийнх нь үздэг, сонсдог бүх сувгаар хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, эцэг эхийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг ойлгуулъя гэж байгаа юм. “
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN















Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
