Налайх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Соёлч-Налайх” эко аяныг эхлүүлсэн. Тус аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр буюу 05 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Залуучуудын хөгжил“ хөтөлбөрийг 5 зорилт 26 зүйлтэй батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авъяас чадварыг хөгжүүлэх, дүүргийн хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод залуучуудын оролцоог нэмэгдүүлж, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч, хуулиар олгогдсон эрх үүргээ ухамсарладаг манлайлагч залуус бүхий дүүрэг болох зорилготой.
Соёлч Налайх аяны нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Их хотын иргэн хүн гэдэг олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг, ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг, санаачилгатай, оролцоотой, эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг, хэрэгжүүлдэг, бусдын төлөө сэтгэл гаргадаг, цаг баримталдаг гээд наад захын соёлыг эзэмшсэн байх шаардлагатай юм.
Хамгийн наад зах нь гудамжинд хог, нус цэр, шүлсээ хаядаггүй, ногоон байгууламж дээр гишгэдэггүй, хийсэн бүтээсэн зүйлсийг эвдэлдэггүй байх нь хотын иргэний соёлоос гадна иргэний үүрэг хариуцлага билээ.
Тийм ч учраас улс эх орон, дүүргийнхээ гэрэлт ирээдүй болсон хүүхэд, залуучууд, иргэдийг хандлагаа өөрчилж, зөв эерэг зүйлийг үлгэрлэн манлайлан, Соёлч –Налайхыг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулахад уриалах зорилготойгоор “Соёлч-Налайх” аяныг эхлүүллээ. Аз жаргалтай, соёлтой хотын эрүүл чийрэг, спортлог иргэн байж, эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллаж амьдрахын төлөө бүгдээрээ Соёлч Налайх аянд нэгдэцгээе” хэмээн уриалсан юм.

Тус аяны хүрээнд “Өглөөний хүн” уулзалтыг Хуульчдын гудамжинд зохион байгуулсны зэрэгцээ дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг дүүргийн төв талбайд нээлттэй зохион байгуулсан юм.
Налайх Эрүүл мэндийн төвөөс “Эрүүл иргэн” аяны нээлтийг хийж, эмч нарын баг дүүргийн төв талбайд бүтэн өдрийн туршид ажиллаж үзлэг зөвлөгөө өгсөн бол дүүргийн Спорт Хорооноос “Налайх Марафон-2019” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа.
Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас “Холивол хог Ялгавал баялаг” уриан дор “Нэг хог-Нэг амин дэм” аяныг өрнүүлж, хүүхэд багачуудад хогийг хэрхэн ангилан ялгаж хаях талаар мэдлэг мэдээллийг олон сонирхолтой арга барилаар хүргэсэн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.





.jpg)

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
