Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсч, тэдний асуултад хариуллаа.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын гурван том зорилтын талаар танилцууллаа. 
Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилт маань ажил хэрэг болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Дэд бүтцийн ажил ид өрнөж байна. Нефтийн үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор нэг тэрбум доллар дотооддоо үлдэж, төгрөгийн ханш чангарч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Суурь үнэд нөлөөлөх сөрөг зүйлс арилна. Бүтээн байгуулалтын энэ ажлыг ямар нэгэн саад бэрхшээлүүдийг үл ажран явуулахыг зорьж байгаа гэж хэллээ.
Эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болох чухал байна. Өнөөдөр баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээг хангалттай нэмэх боломжгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой холбоотой. Өмнийн говийн бүтээн байгуулалтууд ч эрчим хүчээ импортоор авч байна. Засгийн газар эрчим хүчний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангахын төлөө бодлого, шийдвэр гаргаж ажиллаж байна. Тухайлбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд барих Усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж байна. Энэ оны гуравдугаар улиралд багтаан техник эдийн засгийн үндэслэлээ эцэслэнэ. Санхүүжилт нааштай шийдэгдэж буй. Баруун аймгууд дотоодын эрчим хүчээр хангагдчихвал цахилгаан эрчим хүчний үнэ дөрөв дахин буурах боломжтой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Мөн манай улс хүнсэндээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг болох бас чухал байна. Гурил, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэх ажлууд ахицтай байна. Энэ жил улаанбуудай, төмсөө 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтой байна гэлээ.
Засгийн газар эдийн засгийн өсөлтөө айл өрх бүрт хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа. Сүүлийн таван жилд нэмэгдээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2018 онд нэмсэн. 2019 болон ирэх онуудад ч мөн инфляцын түвшинтэй уялдуулж, цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тухайлбал, энэ оны улсын төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 400 тэрбум төгрөг тусгагдсан гэдгийг тэмдэглэлээ.
Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ төр засаг бүх талаар дэмжиж ажиллана. Жишээ нь, шинээр батлагдсан Татварын багц хуулиар 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжээс авдаг татварыг 90 хувь хөнгөлсөн. Энэ бол төр засгаас бизнес эрхлэгчдээ дэмжиж буйн нэг илрэл юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ediin zasgiin unalt l ail ger burd medregdej baiha. usult ni darga nart ,Hurelsuhd l medregdeed baigaa baih.Olon ail mahaa diilehgui hooson honoj baina, ene too udruus uidurt usuj baigaag yu gej oilgoh ve.erhem erunhii saidaa Mongolchuud bargiin yumiig tesne, gehdee mahgui baihiig tesehgui, iim baigaad baival tom l tesrelt garah baih, tuuniig ta nar teseh uu