“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон “Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацийн эзэн болсонтой холбогдуулан Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн нийт уурхайчин, ажилтнууддаа баяр хүргэлээ.
“Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацид “Анд глобал” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК “Шилдэг менежмент” шагналыг гардсан юм. “Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн “Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, компанийн зах зээлийн үнэлгээ 30.4 сая ам.доллар хүргэсэн байна. Мөн өрсөлдөгч “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсөж, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрчээ. Мөн 31.4 сая тонн хүдэр боловсруулдаг болоод байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр “Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг энэ том байгууллагын хамгийн бодитай шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм. Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” гэж онцлон хэллээ. Мөн “Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд нийт 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан байдлаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талархлын батламжийг гардан авлаа. Бидний амжилтад Засгийн газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн оновчтой бодлого, дэмжлэг ихээхэн нөлөөлснийг онцолж байна” гээд бүгдэд ажлын амжилт хүслээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан бөгөөд амжилттай ажиллахад нэгдүгээрт, олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, хоёрдугаарт, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо өсгөх, тогтвортой байлгах боломж бүрдүүлсэн, гуравдугаарт, менежментийн зөв бодлого баримталсан нь голлон нөлөөлснийг шалгаруулагчид үзсэн байна.
Компани ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж байгаа юм. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2019 онд өнгөрсөн оны амжилтыг бататган үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулж, бусад дагалдах томоохон төслүүдийг хөдөлгөн ашигтай ажилласнаар цаашдаа 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд жилд 26800 төгрөг өгөх тухай биш үүнийг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний ногдол ашиг өгдөг компани болох боломжтой юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
