Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн шинэчилсэн журам, махны нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэхүү хуралд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус яамны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг нар оролцлоо.
900 тн бэлтгэсэн мах борлуулжээ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч үнийн савлагаа үүссэн нь олон түмнийг бухимдуулсан. Энэ асуудлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Мөн Хүчит шонхор зах болон хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас улсын нөөцөөс махыг 127 хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Өдөртөө 30 орчим тонн мах тогтвортойгоор зах зээлийн дундаж үнээс 20-45 хувийн хямдралтай үнээр борлуулж байна. Цаашдаа нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар нийслэлийн удирдлагатай хэлэлцэж байна. Хүчит шонхор дамжиж зах зээлд нийлүүлэгдэж байгаа махны өдөр тутмын нийлүүлэлтийн хэмжээнд сүүлийн 3-4 хоног хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр саатал гарсан. Орон даяар цас орж, цасан шуурга шуурснаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт нийлүүлэх махны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. Шатахууны үнийн өсөлт, нөгөө талаас зохион байгуулалтын шинжтэй нөлөөлөл гарсан. Нийслэлд нийлүүлж байгаа махны гарал үүслийн баталгаажилт хангагдаагүйн улмаас мэргэжлийн хяналтын шалгалтаар тодорхой хэмжээний мах саатсан. Махны хангамж 30-50 орчим хувиар тасарсан нь өчигдөр оройны байдлаар махны үнэ ханш савласан.
Цаашдаа ийм байдал гаргуулахгүйн тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Зах дээр нийлүүлэгдэж байгаа махнаас дотоодод боловсруулах үйлдвэрүүд ялангуяа дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд махны хангамжид нөлөөлж байна. Бид энэ байдлыг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлсэн. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд хоёр улс тохиролцсон протоколын дагуу итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс махаа бэлтгэж, дулааны аргаар боловсруулж экспортод гаргах тохиролцоотой. Гэтэл энэ журам зөрчигдсөнөөс болж зах зээл дээрээс шууд махыг боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлж байгаа явдал гарсан. Үүнийг бид зохицуулж цэгцлэх болно. Цаашдаа бид дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын хангамжтай зохицуулах квоттой болгох зохицуулалт хийнэ.
Боловсруулах үйлдвэрүүд өөрсдийн хүчин чадлаас давсан хэмжээгээр мах боловсруулж экспортолж байгаа нь тогтоогдсон. Ийм учраас суурилагдсан хүчин чадалд нь тааруулж махаа бэлддэг байх шаардлага тавина. Манайд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Цаашилбал экспортод үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах гаргаж байгаа компаниудад экспортод гаргаж байгаа махныхаа тодорхой хэмжээг нь дотоодод нийлүүлсэн байх шаардлага тавих болно.
Цаашдаа махны зах зээлийг тогтвортой байлгах үүднээс 2018 онд бэлтгэсэн махнаас хоёроос гурав дахин их нөөцтэй байх тодорхой зохицуулалтыг хийж байна. 2018 онд 4000 тонн мах бэлтгэсэн байсан. 2019 ондоо бид хамгийн багадаа 10-12 тонн мах нөөцлөхөөр ажиллаж байна.
Гадаад иргэд мах нөөцөлж аваад зах зээлд нийлүүлж байгаа гэдэг ч батлагдсан мэдээлэл алга байна” гэлээ.
ЖДҮХС-гаас зээл олгох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд гаргахгүй болсон
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэр, худалдааны манлайлал төрийн бус байгууллагуудаас төлөөлөл орсон. Журмыг боловсруулах, батлуулах үе шатыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж санал авсан. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл заалтын дагуу 2019.03.01-2019.04.01-ны хүртэл тус яамны цахим хуудас болон ЖДҮХС-гийн цахим хуудас, ikon.mn сайтаар дамжуулан санал авсан. Иргэн, ААН-ээс нийт 1321 санал ирсэн байна. Мөн тус хуульд заасны дагуу ххэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулж, хэлэлцүүлэгт нийт 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, дээрх журмын төслийн талаар өөрсдийн саналыг илэрхийлсэн. Дээрх хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар танилцуулан санал авч баталсан.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
