Налайхчуудыг цэвэр сайхан орчинд байлгах гэж үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн нэгэн хосын амьдралд мартагдашгүй баярт үйл явдал тохиолоо.
“Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 10 гаруй жил байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Заяатын Шалабай, Кажаханы Нургүль нарын хуримыг зохион байгуулж, мөрөөдлийг нь биелүүлжээ.

Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр хэлэхдээ: “Манай байгууллагын нэр хүндтэй, шилдэг тэргүүний ажилчид юм. Нөхөр нь ачигч хийдэг, эхнэр нь зам талбайн үйлчлэгч хийдэг. Цэвэр цэмцгэр, хоггүй Налайх дүүргийн төлөө гэр бүлээрээ хичээн зүтгэж яваа учраас байгууллагынхаа хамт олонтой ярилцаад амьдралд ганц тохиох хуримын үйл ажиллагааг нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гэв.
Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хичээн зүтгэж байгаа хосуудын хуримын үйл ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг нар уригдан очиж, хүндэтгэл үзүүллээ.

З.Шалабай, К.Нургүль нар 1991 оноос хойш гэр бүл болж, хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд 3 охин төрүүлж, өсгөжээ.
Том охин нь сувилагчийн сургуульд суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиа орхисон байна. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар том охиныг нь сургуульд нь үргэлжлүүлэн сургах, төгсөөд ажлын байраар хангахад бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Ийнхүү төрдөө данстай өрх гэр бүлийн тоо нэгээр нэмэгдлээ. Хосуудын цаашдын амьдрал аз жаргалаар бялхаж байхын ерөөл дэвшүүлье.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

наянбаяртаа баяр хүргэе залуу хүн гэхэд их мэдрэмжтэй санаачлагатай ажиллаж байгаа муу техниктэйч налайхын хогны асуудлыг маш сайн шийдэж ажиллаж байгаа хамт олоноо сайн удирдаж байгаа залуу ажилд нь өндөр амжилт хүсэе