Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, төр нийгмийн зүтгэлтэн, бидний эрхэм дотны нөхөр Гаваагийн Батхүү цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж түүний гэр бүл, журмын нөхөд, Монголын ардчилалд хүнд гарз тохиолоо.
Энэхүү эмгэнэлт мэдээг Ардчилсан Намын мянга мянган гишүүд, ардчиллын үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэж явсан журмын анд нөхөд нь цочирдон хүлээн авч, гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Гаваагийн Батхүү нь Өвөрхангай аймагт төрж өсөн, хуучнаар ЗХУ-ын Харьков хотод инженер эдийн засагч мэргэжил эзэмшин, Авто засварын заводын жирийн засварчнаас ажлын гараагаа эхэлж, мастер, хэлтсийн дарга, Тээврийн Яамны ахлах мэргэжилтэн, Дэд бүтцийн хөгжийн яаманд газрын дарга, улмаар Дэд бүтцийн хөгжлийн сайд хүртлээ дэвшин ажилласан, салбарынхаа шилдэг боловсон хүчин, манлайлагч байлаа. Тэрээр улс орон зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан нийгэм эдийн засгийн хүнд үед дэд бүтцийн салбарыг тэргүүлэх хугацаандаа авто зам, зам тээвэр, иргэний нисэх, аялал жуулчлалын салбарт эрс шинэчлэлийн шинжтэй, Монгол Улсын хөгжилд хожмоо үнэтэй хувь нэмэр болсон бодлого шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байсан юм.
Г.Батхүү нь 2004, 2008, 2012 онуудад төрөлх Өвөрхангай аймгаасаа Улсын Их Хуралд Ардчилсан Намаас нэр дэвшин , ард түмнийхээ итгэлийг хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр гурвантаа сонгогдон, мөн Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүн, Дэд даргаар ажиллах хугацаандаа тэрээр олон арван хууль санаачлан батлуулж, ард түмнийг төрд төлөөлж ажиллаж чадсан Монгол Төрийн итгэлт түшээ байлаа.
Г.Батхүү нь Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл хэргийг анхнаас нь дэмжин оролцож, үзэл санаандаа бат тууштай зогсч, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бүхий л ухамсарт амьдралаа зориулсан бидний журмын анд байлаа. 2000 онд Ардчиллын төлөөх таван намын нэгдлийн үр дүнд байгуулагдсан Ардчилсан Залуучуудын холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа ардчилсан үзэл санааны туг дор нэгдсэн мянга мянган залуусын үлгэр дуурайлал болж чадсан юм. Монголын ардчилалд сорил тулгарсан байсан түүхэн цаг үед Түүний манлайлал, залуусын дунд ардчилсан үзэл санааны шинэ давалгааг бий болгож, намын бүхэл бүтэн шинэ үеийг өсгөж бойжуулсан юм. Түүнчлэн намын анхан болон дунд шатны байгууллагыг орон нутагт бэхжүүлэхэд ямар ч цаг үед биечлэн үлгэрлэн оролцож, бүх талаар дэмжин ажиллаж байсан нь Ардчилсан Намын хөгжил бэхжилтэнд томоохон хувь нэмэр болж байв. Тэрээр Ардчилсан Намын Гүйцэтгэх Зөвлөл, Улс төрийн зөвлөл, Үндэсний Зөвлөлдөх Хороо, Үндэсний Бодлогын хорооны гишүүнээр өнөөг хүртэл ажиллахдаа намын үзэл баримтлал, дүрэм, мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын шинж чанартай суурь бичиг баримтыг боловсруулах үйлсэд байнга оролцож, монголын улстөрийн тэргүүлэх хүчин болсон Ардчилсан Намыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан улстөрч байв.
Г.Батхүү нь төр, улстөрийн нөр их ажлынхаа зэрэгцээ Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо, Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбоо, Монголын Төмөрлөг Машин Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын Баг Сумдын Үндэсний Холбоо зэрэг мэргэжлийн болон олон нийтийн байгууллагуудыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байв. Тэрээр залуус, олон нийтийг мэргэжил сонирхлынхоо дагуу нэгдэж, өсөж дэвжихэд байнга дэмжлэг үзүүлдэг, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтэн байлаа.
Г.Батхүүгийн үүсгэн байгуулалцсан “Шунхлай” групп, “АПУ” ХК-иуд нь олон мянган ажлын байр бий болгож, тэргүүлэх технологиудыг нэвтрүүлж, хувийн хэвшлийн салбарт ямагт манлайлагч байсаар ирсэн төдийгүй нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч төсөв бүрдүүлэгч, манлай татвар төлөгч Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүд болсон нь түүний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.
Гаваагийн Батхүү нь олон мянган журмын нөхөд бидний дунд үзэл санаандаа тууштай байх, төрийн ажилд хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэх, эхлүүлсэн ажлаа үлгэр жишээ хийж гүйцэтгэх зан чанараараа ямагт үлгэр дуурайл болдог байв. Тэрээр ямар ч үед эгэл, энгийн зан чанартай, хүний төлөө гэсэн халуун сэтгэлтэй, уул шиг нөмөр нөөлөгтэй анд нөхөр маань байв. Монголын ард түмний хайртай хүү, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчиллын гэгээн од, Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүүгийн хийж бүтээсэн үйл хэрэг, нөхөрсөг сайхан зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
АРДЧИЛСАН НАМ
2019.05.18

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Hvnii amidral zunii yalaa shig shvv dee.tengertee taiwan morilooroi
um amgalan sain boltugai eh orondoo ergej torooroi