Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Энэ үеэр УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Та бүхэн болсон эмгэнэлт хэргийг мэдэж байгаа. Бид өнөөдөр УИХ-дахь Ардчилсан намын дэд дарга бидний журмын нөхөр, итгэл үнэмшил үзэл бодол нэгтэй Г.Батхүү агсаны өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан түүний гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Түүнчлэн энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд ташаа мэдээлэл гараад байгаа. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай онцгой обектод Улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн амь насаа алдсан нь олны анхаарлын төвд байгааг ойлгож байна. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага энэ үйл явдлын үнэнийг хурдан шуурхай олж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.” гэв.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
