Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж хальтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд /2019.05.18,19/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 05.18-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг 18 дугаар хороо Бэлхийн замд T.IST маркийн автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч 3 настай, эрэгтэй Г гэмтсэн,
- 05.18-ны өдрийн 23 цагийн орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 5 дугаар хороо Баянхошууны замд T.PRIUS маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.
- 05.19-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 15 дугаар хороо Их Монгол гудамжинд N.Murano маркийн автомашин явган зорчигч 4 настай, эрэгтэй Д-г мөргөж гэмтээсэн,
- 05.17-ны 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн нутаг “Мөрөн сумын төвд” асфальтан замд T.IST маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж амь нас хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тус албанаас урин дулааны улирал ирж мотоциклийн осол хэрэг ихээр бүртгэгдэж хүний амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Мотоцикл 2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт мотоциклийн худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хамгаалалтын малгайн хамт худалдан борлуулах талаар хамтран ажиллаж, мотоциклд улсын дугаар олгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд 2019.05.22-ны өдрөөс 2019.06.22-ны өдрийн хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
