Номонд хайртай хүүхэд багачууд, хүүхдээ номын ертөнцтэй шадарлуулах хүсэл эрмэлзлэлтэй ээж аавууд, эрдэмтэн судлаачид, номыг бүтээгч баг хамт олныг нэгэн доор уулзуулсан “Ач тусын тухай үлгэрүүд” цуврал номын баяр Шинийн 15-ны бэлэгт сайн өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү номын баярт 200 гаруй хүүхэд багачууд үндэсний дээлээрээ гоён ирж дуртай номынхоо уран бүтээлчидтэй уулзлаа.

“Ач тусын тухай үлгэрүүд” цувралын гол зорилго нь өнөөгийн нийгэмд хүүхэддээ сайн сайхныг харуулах, үлгэрлэх, сургах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл эрмэлзэлд тус нэмэр болох явдал гэж номыг бүтээгчид онцолж байна. Залуу уран бүтээлчдийн гаргаж байгаа энэхүү зурагт үлгэрт Монгол хаад, хатад, цаашлаад орчин цагийн баатруудын бага насны дүрээр дамжуулан хүүхэд багачуудад бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэн амьдралдаа мөрдлөг болгох хийгээд хүний зан чанарын сайн талуудын ач тусыг ойлгуулах олон сонирхолтой өгүүлэмжүүд багтжээ. Үлгэр бүр нь нэгэн шинэ зүйлийг нээж заадаг ач тустай. “Өгөөмөр охин Өэлүн”, “Тусч охин Бөртэ”, “Эрдэмт охин Сорхугтани”, “Сониуч охин Есүгэн”, “Цэцэн охин Мандухай” гэсэн охидуудад зориулсан эхний 5 цуврал хэвлэгдэн гарсанаас хойш хэзээний өөрийн гэсэн уншигч фэнүүдтэй болоод амжсан байна.

Баярт ирсэн судлаачид номын үг найруулгын баялаг уран хийц, өнгө үзэмж тэргүүтэн нь дутагдаад байгаа орон зайг нөхөж дэлхийн жишигт хүрсэн үндэсний контент болж чадсаныг олзуурхан хэлж байлаа.
Гоёмсог хатуу хавтастай, өнгө үзэмжтэй зурагтай номонд бодит, түүхэн хүмүүсийн бага насаар зохиомжлон үлгэрийн хэлбэрээр хүүхэд багачуудад энгийн ойлгомжтойгоор зөв хүн байхыг таниулахыг уран бүтээлийн баг эрмэлзжээ. Тухайн үлгэрийн баатрын түүхэн намтар, үлгэрт ашиглагдсан монгол үгийн тайлбар бүхий танин мэдэхүйн мэдээлэл орсонд эцэг эхчүүд талархалтай хандаж байлаа. Нийт 30 гаран дугаар гаргахаар төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар эхний 5 үлгэр бэлэн болж уншигчдынхаа гар дээр очжээ.

“Монгол охид гадаадын хэн нэгэн алдартай хүн шиг болохыг мөрөөдөхөөс илүү өөрийнхөө үндэсний түүхэн баатруудаас үлгэр дуурайл авч, хүсэл мөрөөдөлдөө өнгө нэмж өсч хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч ном бүрээ эрхэмлэн бүтээлээ” хэмээн уран бүтээлийн багийнхан ярьж байна. Тус цуврал бүтээлийн ерөнхий продьссероор С.Лхагва, зохиолчоор Э.Эрдэнэцэцэг зураачаар Б.Энхтөр нарын залуус ажиллаж байгаа юм байна. “Ач тусын тухай үлгэрүүд” цувралыг эрхлэн гаргагч Биплас Паблишинг ХХК нь гадаадын алдартай хүүхдийн ном уран зохиолыг зохиогчийн албан ёсны зөвшөөрлийн дагуу орчуулан, эмхэтгэн гаргаж ирсэн ба хүүхэд багачуудад Понийн түүхүүдээр танигдсан билээ. Зөвхөн адал явдалт ном, комикоор тэдний ажил зогсоогүй. Мөн шинэ технологи оруулж ирэх зорилгоор хамгийн анхны AR технологи дээр суурилсан буюу хийсвэр бодит дүрслэлээр үзэж болох ан амьтдын тухай танин мэдэхүйн цуврал номуудыг орчуулан гаргасан нь эцэг эх хүүхэд багачуудын талархлыг хүлээсэн цуврал болсон байна.
Өнөөдрийн байдлаар тухайн хамт олон Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө зохиолч, орчуулагч, редактор, зураач, хэвлэлийн дизайнер, борлуулагч, арын алба гээд олон хүнийг хамарсан том багаар гар нийлэн ажиллаж Ач тусын үлгэрүүд цувралын дараагийн үлгэрүүдээ бүтээж байна. Хөвгүүдэд зориулсан хаадын цуврал тун удахгүй уншигчдын хүртээл болно гэдгийг тус хамт олон онцлож байлаа.
“Ач тусын тухай үлгэрүүд” Интерном, Мир, Азхур, Мажестик номын дэлгүүр болон Номин, Миний дэлгүүрийн сүлжээгээр зарагдаж байна.





















Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
