Хэдийгээр дөнгөж 1 ой хүрч байгаа ч нуруу нугасны төрөлхийн хавдартай төрсөн Ө.Энхмарал охин Бээжин хотын хүүхдийн 1-р эмнэлэгт эмчлүүлж өвчинтэйгөө тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлсээр байна.
Охины эмчилгээнд тус дэм болохоор хандивын аян өрнүүлж, хандив өргөсөн сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар Энхмарал охин 2 удаагийн хагалгааг хийлгэж 2 дах хагалгаагаар охины биеэс 3см өргөн, 5см-ийн урттай хавдрыг амжилттай салгаж авч чадсан байна.
Гэвч 2 удаагийн хүнд хагалгаанд орсон бяцхан охины биеийн байдал одоогоор хүнд, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийлгэн амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа юм байна.
Охинд одоо яаралтай сэхээн амьдруулах болон химийн эмчилгээнүүдийг хийлгэснээр амь насыг нь аврах боломжтой боловч эмчилгээний төлбөргүйн улмаас охины эмчилгээ зогсох нөхцөл үүсээд байна. Охины гэр бүлд байгаа мөнгөөр одоо 3 хоногийн эмчилгээг хийлгэх ба зардал мөнгө олдохгүй бол 3 хоногийн дараа охины эмчилгээ зогсох аж.
Охиныхоо амийг аврахаар тэмцэж байгаа түүний аав, ээж төр хувийн хэвшлийн бүхий л шатны байгууллагад хандаж үзсэн ч тусыг олоогүй тул аргаа баран ард түмнээсээ тусламж гуйж байгаагаа дамжуулж байсан юм.
Залуу хосуудын хувьд гэр бүл болоод хоёр жил болж байгаа ба Энхмарал охин анхны хүүхэд нь юм. Охины аавтай ярилцахад тэрээр “Бидэнд ард түмнээсээ хандив гуйх гавьяа, эрх байхгүй ч хайртай ганц охиныхоо төлөө та бүхнийг бидэнд туслаач, Охинд минь амьдрал бэлэглээч гэж хүсье ” хэмээн нулимс дуслуулан хэлж байлаа.
Өнөөдөр таны бяцхан охинд хүргэсэн тус түүний амь насыг авраад зогсохгүй, Монголын нэгэн залуу гэр бүлийн амьдралд гэрэл гэгээ нэмэх бяцхан зүрхийг зогсоохгүй байх эцсийн найдвар байж болох юм.
Энхмарал охинд хандив өгөх данс: 5090770421 ХААН БАНК ээж Эрдэнэтунгалаг
Холбогдох утас: 9148-1828 9133-3934руу залгаж 2 хөл дээрээ гүйж тоглох босоход нь бага ч гэлтгүй хандиваа өргөөрэй.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
