Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдээ олон учир шалтгааны улмаас зодож гарч хүрч хүчирхийлдэг билээ. Хүүхэд хүчирхийлэлд өртөж буйн олон хэлбэрийн нэг бол гэрийн даалгавар. Үүний бодит жишээг та бид ойр тойрноосоо харж болно. Үнэндээ бага ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг нь хийлгэнэ гэдэг аав ээжүүдийн хувьд амаргүй даваа. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж хамаг уур бухимдлаа гаргаж, хүүхдээ нус нулимстай нь холин суух дүр зурагтай их л таарч байлаа. “Хичээлээ сайн хийсэнгүй гэж” аав ээждээ зодуулж буй тэр олон хүүхдийн дүр зургийг хараад үүнийг өөрчлөх ямар боломж байгааг судлав. Иймээс Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйчтэй яг энэ асуудлыг хэрхэн эерэг хэлбэрээр даван туулж болох тухай уулзаж зөвлөгөө авсан юм. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хандаж буй эцэг, эхчүүдийн 20 хувь хүүхэд нь сурах идэвхгүй, гэрийн даалгавар хийлгэхтэй холбоотой асуудлаар хандаж зөвлөгөө тусламж авдаг байна. Харин сэтгэл судлаачдын хувьд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ буруу харилцсанаар хичээлдээ дургүй болдог гэдгийг онцолж байлаа. Ингээд бид сэтгэл зүйч Б.Номингийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ анхаарч, хэрэгжүүлэх боломжтой бяцхан зөвлөгөөг хүргэе.
Хүүхдийг ухаалаг өөдрөг байх, сэтгэлийн тэнхээтэй болох, өөрөөр хэлбэл аз жаргалтай нэгэн болон өсөж хөгжихөд ээж, аав нартаа дараахь зүйлсийг уриалж байна.
– Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх, өөрөө өөдрөг байх, хүүхдийнхээ үгийг сонсож, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй байх, хүүхдээ зоригжуулж магтаж байх, чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэй өнгөрүүлцгээе.
– Хамгийн үнэтэй боловсрол бол гэр бүлээс олсон хүмүүжил юм. Тэгэхээр гэр бүлдээ, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэрлэе.
– Хүүхдээ таны амьдралд байдаг хүндтэй хүмүүстэй харьцаж хүндэлдэг шигээ хүндэл.
– Хүүхэд тань болон бусад хүмүүс яаж хандаасай гэж хүсдэг тэр хүслээрээ хүүхэддээ ханд.
– Аав, ээжийнхээ бие биедээ гаргаж байгаа харилцааг ажиглаж ХАЙР, УУЧЛАЛ, ХҮНДЛЭЛИЙГ хэрхэн үзүүлэхийг хүүхэд харж суралцдаг. Та бол хамгийн сайн гэр бүлийн багш!
– Үлгэр дуурайл чухал гэдгийг эцэг, эхчүүд мартаж болохгүй. Хүүхэд ээж, аавынхаа амьдралаас эх авдаг.
– Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулахыг цээрлэх хэрэгтэй. Таны хандлагыг хүүхэд тусгаж аваад сөрөг зантай болно.
“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
