Дэлхий дахинд лабораторийн тусламжийн нэр төрөл нэмэгдэж шинжилгээний чанар сайжирч буй. Нотолгоонд суурилсан анагаах ухаан,оношилгоо шинжилгээнд суурилсан эмчилгээний үр дүн,өвчнийг оношлох эмчлэх технологийг баяжуулах шинэчлэх, үнэлэх дүгнэх шинэлэг бүхнээр амьдрал баяжиж байгаа өнөө цагт Завхан аймгийн Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төвийнхөн хөгжилтэй хөл нийлүүлж явна. Үүнийг хэлэхийн учир нь, тус төвийн эмч нар сумынхаа ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах,эмчлэх сувилах ажилдаа шинэлэг бүхнийг нэвтрүүлэхийг зорьж байгаатай холбоотой. Суиынхаа эмнэлгийг эмчилгээ оношилгооны орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болгохыг эмч нар эрмэлзжээ.
Тэд төсөл бичиж,бичсэн төслөө дэмжиж өгнө үү хэмээн “Хомын талын тахь” төрийн бус байгууллагад хандсан байна. Эмч нарын бичсэн төслийг Австралийн элчин сайдын яам бичил төслийн хөтөлбөрийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтад оролцуулах боломж олгосон аж. Шалгаруулалтад нийт 197 байгууллагын төсөл танилцуулагдсан бөгөөд 8 байгууллагын төсөл шалгарсны нэг нь Дөрвөлжин сумынх байв. Ийм баярт мэдээг хүлээж авсан Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон урам зоригоор хөглөгдөн төслөө хэрэгжүүлэхээр санаа нийлсэн нь сайхан.
Уг төслийн үр шимийг хүртэж,сумын эмнэлэгтээ цус,шээсний суурь шинжилгээ хийх аппарат, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болов. Энэ бүгд урагшлах алхам юм. Тус сумын 2228 иргэн сумандаа суурь шинжилгээ өгдөг боллоо. Дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах боломж нөхцөл бүрдэв. Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Норовсүрэнтэй уулзахад:
-Уг төсөл үр өгөөжөө өгч эхэлсэн тэр цагаас манай сумын иргэд нутгийнхаа эмнэлэгт шинжилгээ өгч, эмчилгээний үр дүн сайжирсан. Эмнэлгийн анхан шатны тусламж авах,шинжилгээ хийлгэх гэж аймаг руу явах шаардлагагүй болсон. Төслөөр нийт 17,469,988 төгрөг батлагдсанаас 2018 онд 50 хувь нь болох 8734,994 төгрөг орсон. Тэр мөнгөөр бид байгууллагадаа цус, шээсний хагас автомат анализатор авсан. 2019 онд дараагийн 50 хувь буюу 8734,994 төгрөг ирсэн. Тэр мөнгөөр нярайн инкубатор авсан нь төрсөн нярайгаа бойжуулах хянах бүрэн боломжтой болсон гэж ярив. Лабораторийн багаж тоног төхөөрөмжийг хаанаас авсныг сонирхвол, лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудыг нэлээд судалж байгаад “Нуган” ХХК-ийг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Энэ компанитай хамтран ажилласнаар найдвартай баталгаатай чанартай багаж,тоног төхөөрөмжөөр хангагдсандаа баяртай байна гэсэн юм.
“Хомын талын тахь” ТББ болон Австралийн элчин сайдын яам бичил төслийн хөтөлбөр хэрэгжүүлэгч нарт хандаж Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, ард иргэд баярласан сэтгэлээ илэрхийлж,халуун талархал дэвшүүлж байсныг уламжлан хүргэе
Дашрамд хэлэхэд,”Хомын талын тахь” төрийн бус байгууллагын хувьд 2004 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сээрийн нуруунд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэн авчирч нутагшуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тахийн сүрэг өсөн үржиж 68 бодгаль болсон байна. Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсч үржиж байгаа тахийн сүрэг нь эх нутагтаа дасч идээшсэн бөгөөд хөтөлбөрийн ажилтнууд ажиглалт судалгааг жилийн дөрвөн улиралд хийж байна. Нийслэл Удаанбаатар хот,аймгаасаа алслагдсан буйдхан нутгийн төлөө,нутгийн иргэдийн эрүүл энх,сайн сайхны төлөө үр дүнтэй ажил хийж буй сайхан сэтгэлт хүмүүст баярлаж байна. Дөрвөлжин сумынханд дахин дахин тус дэм хүргэээсэй,хамтран ажиллааасай гэж бодогдсоныг нуух юун.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
