Цаг гаргана гэж яг юу хэлээд байгаа?
Цаг гаргахын тулд яах ёстой?
Хүүхдэдээ цаг гаргана гэдэг хүний бараа болоод бүтэн өдөржин хамт байхын хэлэхгүй. “Хүн сүг” царайлаад утсаа маажиж, диван дээр ялхайж хэвтвэл хүүхэд буруу хүмүүжил суудаг. Хүүхдүүд “амьд харилцааны” дутагдалд орсон. Тийм учир байгаа цагтаа идэвхтэй тогло, сонс, асуулт тавь, сонирхсон зүйлд нь чин сэтгэлээсээ хариулт өг, өөрөө үлгэрлэж ажил хий. Тэдэнтэй харилц, сурга, хөгжүүл!
Өөртөө тавьдаггүй шаардлагаа хүүхдэд тулгах нь хамгийн ойлгомжгүй зүйл юм. Өөрөө дэлгэцийн хамааралтай хир нь хүүхдүүдээ боль гэх нь хүүхдэд маш ойлгомжгүй хачирхалтай санагддаг. Шаардлагаа өөрөө биелүүлэх!
Хүүхдийг нэг бол хүнд хөдөлмөрөөр шургаж унатал ядраадаг нэг бол юу ч хийлгэхгүй байлгах нь харгис үйлдэл. Хүүхэд нас, бие сэтгэцийн онцлогтоо тохирсон хөдөлмөрийн хуваарьтай байх хэрэгтэй.
Хэрвээ үр хүүхдээ хайрлана хамгаална гэсэн бол тэр бодолдоо үнэнч бай аав ээж нараа. Энэ бас бидний журамт үүрэг. Нэг л яарсан сандарсан завгүй хүмүүс? Юуны төлөө гэдгээ дахин нэг бодоцгооё!
Б.Ууганцэцэг (Сэтгэл судлаач)
Хүүхдээ өөрөөсөө холдуулах гээд утас, ТВ-ээр аргалаад бариулаад, үзүүлээд суулгачихдаг бол өөрийгөө л хуурч байгаагаас ялгаагүй. Эсвэл “тэгж болохгүй, ингэж болохгүй, боль, зайл, хойшоо бай, зүгээр бай” гэсэн хориглосон харилцаанаас өөр харилцаа үүсгэхгүй байвал хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, хулчгар, дуугүй, ноомой, зөрүүд болно. Хориглохын оронд ТАЙЛБАРЛАН ЯРИЛЦ. Хүүхдээ боль, холд, хойшоо гэхийн оронд тэр “хүүхдээс чинь илүү үнэтэй” эд зүйлсээ хүүхдээсээ холдуул, гар хүрэхгүй газар тавь. Гэхдээ дураар нь байлга гэсэн үг бас биш. ХҮҮХДИЙН ХӨГЖИХ ОРЧИНГ БҮРДҮҮЛ. Хүүхдийн хөгжилд, эцэг эх- хүүхдийн харилцаанд тоглоом маш чухал үүрэгтэй. Тоглоом нь эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ чанартай, хайр дүүрэн, үнэтэй цагаа түүнтэй хуваалцах боломжийг олгоно. Тоглож байх явцад тэдний хооронд бий болох харилцан нөлөөлөл нь ирээдүйн хязгааргүй харилцааг хөгжүүлж байдаг. Эцэг эхчүүд энэ боломжийг ашиглан хүүхэдтэйгээ улам дотно харилцааг бий болгох боломжтой. Үнэтэй сургууль, сургалт, гоё ганган хувцас гэхээсээ илүүтэйгээр хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн хором бүр тань ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ.
Ж.Хорлоо (Хүүхэд судлаач) Сургуулийн Өмнөх Боловсролын Шинэчлэл
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.
![Young parents with their little children enjoying in family camping.
[url=http://www.istockphoto.com/search/lightbox/9786778][img]http://dl.dropbox.com/u/40117171/family.jpg[/img][/url]](http://www.ontslokh.mn/wp-content/uploads/2019/05/iStock_000061691486_Medium-640x426.jpg)

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
