Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр

2019 оны 05-р сарын 28 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 дугаар сарын 28. Мягмар (Ангараг) гараг. 2019 
-Билгийн тооллын 24, хөхөгчин үхэр, шувуун хошуут-24 од, суудал шороо, мэнгэ 6 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:38.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуулахад өвчин эмгэг тусах маш муу цээрлэвэл зохилтой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр болох, дэлгэрүүлэх үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, захиран тушаах, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, равнай үйлдэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх