Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан “урлаг, спортын наадам-2019” 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Найрамдлын Дархан хотод амжилттай болж өндөрлөлөө.
Эх орны 4 зүг, 8 зовхисоос хүрэлцэн ирсэн хүмүүнлэгийн эзэд бүсэд хуваагдаж 9 баг болж 2 өдрийн турш авхаалж самбаа, мэдлэг оюун, авьяас чадвараа сорин өрсөлдөж шилдгээ шалгаруулсан юм. Тухайлбал, Алтайн бүс, Баруун бүс, Хангайн бүс, Орхон Сэлэнгийн бүс, Зүүн бүс, Говийн бүс, Нийслэлийн 1-р бүс, Нийслэлийн 2-р бүс, Нийслэлийн 3-р бүсэд хуваагдаж урлаг, спортын наадамдаа оролцов. Наадмын эхний өдөр буюу 5 дугаар сарын 24-ны өдөр сугалаа ёсоор Говийн бүс урлагийн үзүүлбэрээ эхэлж толилуулсан юм. Улмаар урлагийн тоглолтод бүс болгон шилдэг гэсэн үзүүлбэрээ үзүүлж дүнгээ гаргалаа. Дүн гарахад урлагийн номерийн нийлбэр оноогоор Нийслэлийн 3-р бүс “Гран при”, спортын тэмцээнд нийлбэр оноогоор Алтайн бүс “Гран при” хүртэв.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан “урлаг, спортын наадам-2019” урлагийн тоглолтын шилдэг үзүүлбэрүүд.
Шилдэг мэндчилгээ: Алтайн бүс
Шилдэг гоцлол дуу: Зүүн бүс
Шилдэг хамтлаг бүжиг: Нийслэлийн 3-р бүс буюу “САХИУСАН ТЭНГЭР” баг
Шилдэг язгуур урлаг: Баруун бүс
Шилдэг хөгжим: Алтайн бүс
Шилдэг хоор дуу: Нийслэлийн 2-р бүс
Шилдэг жүжигчилсэн тоглолт: Нийслэлийн 3-р бүс буюу “САХИУСАН ТЭНГЭР” баг тус тус байр эзэлсэн юм.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
