Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШШГЕГ-ын харьяа нээлттэй хаалттай хорих 407-р ангид хүмүүжиж буй ээжүүдийг хүүхдүүдтэй нь уулзууллаа. Эх үрсийн нандин хайр өдөрлөгийг “УЛСТӨРЧ” хэвлэл мэдээллийн байгууллага таван жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд ШШГЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Амьдралдаа алдаж, өөрийн гэм буруугаа ухааран, хоригдож байгаа ээжүүдийг олон жилийн дараа үр хүүхэдтэй нь уулзуулж, баярлуулах зорилготой энэ удаагийн өдөрлөгт орон нутагт амьдарч буй хүүхдүүд хүрэлцэн ирснээрээ онцлогтой, учир утгатай болов. Энд хүмүүжигчид хууль, журмынхаа дагуу түр болон удаан хугацааны уулзалтыг хийдэг ч, орон нутагт байдаг хүүхдүүдэд тэр бүр ээжтэйгээ уулзаж чаддаггүй аж. Уулзахаар ирсэн хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай бол хамгийн том нь 18 нас хүрчээ.

Олон жил хүүхэдтэйгээ уулзаагүй удсан есөн ээжийг ар гэрийнхэнтэй нь, хүүхдүүдтэй нь уулзуулж, дурсгалын зураг татуулан, ар гэрийнхэнд нь хадгалууллаа. Дээрх үйл ажиллагааг дэмжин Төрийн банкнаас хүүхэд тус бүрт 50 мянган төгрөгийн хадгаламжийн данс нээснээ дуулгаж гардуулан өгөв. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн хамт олноос тус ангийн номын санд 30 нэр төрлийн ном хандивласан бол ээжтэйгээ уулзахаар ирсэн хүүхдүүд тус бүрт ном бэлэглэж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Мөн уг үйл ажиллагааг Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хөрвүүлсэн “Сохорын орон” орчуулгын шинэ номоо ээжүүдэд бэлэг болгон ирүүлсэн юм.

Уулзалт өдөрлөгт МУГЖ Уранчимэг өөрийн шавь залуу дуучин Эрдэнэцэцэгийн хамт хүрэлцэн ирж “Эх үрсийн элбэрэл” дуугаар мялаалга өргөж, ээжүүд хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлсэн. Эх үрсийн нандин хайрыг мэдрүүлж, олон хоног ээжийгээ санасан хүүхдийн сэтгэлийг баясгаж, хүүхэдтэйгээ халуун дотно яриа өрнүүлж, үг сургаалаа хайрлах алтан боломжийг олгосон уг өдөрлөгт “Цэцэг мэндчилгээ” ХХК-ний хамт олон тансаг цэцгийн баглаагаар бэлэг барьсан бол үндэсний үйлдвэрлэгч “Ивээл” брендээс ээжүүдэд хантааз, “Өүлэн минж” үйлдвэрийн хамт олон хүүхдүүдэд гарын бэлэг, дүрэмт хувцасын хамт өгсөн юм. Мөн “Чингис ньюс” ХХК-ний салбар Монголын улстөрийн боловсрол шинэчлэлийн академид суралцах эрхийн бичгийг хүүхэд бүрт олгосон “Өөдлөх зөв зам” авто сургуульд 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг шийтгэлийн хугацаа нь дуусгавар болж байгаа хүмүүжигч Г-д олголоо.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
