“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагааг СХД-ийн ЗДТГ болон “Хонгорын шинэ эрин” ХХК нар дэмжин ажиллаж байгаагаас гадна “Монголын Хүүхдийн урлан бүтээх төв”, Монголын Үндэсний сурын холбоо, хүүхдэд ээлтэй олон төрийн болон төрийн бус байгууллага, холбоод хамтран зохион байгуулж байгаа юм.
Баярын арга хэмжээний үеэр хүүхдийн бөхийн барилдаан, хүүхдийн үндэсний сурын харваа, морь унуулах үйлчилгээ, Монголын хүүхдийн ордон болон ЕБС-ын шилдэг сурагчдын урлагийн тоглолт, морьтой буухиа тэмцээн, “Хос сайхан морьтон гэр бүл” шалгаруулах тэмцээн, “Гийнгоо” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах юм.
Мөн “Монгол хүү” хүүхдийн баяраар дараах үзвэр, үйлчилгээ зохион байгуулагдана;
- Хурдан морины дэл сүүл зөв, гоё, сайхан боох тэмцээн
- XX зуунд ҮИБН-аар хурдан морь унаж түрүүлж, айрагдсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
- Морьт харваан үзүүлбэр
- Үлгэрийн баатрууд
- Бүтэн өдрийн тайзны тоглолт
- Хөгжөөнт, хөдөлгөөнт тоглоомууд зэрэг үзвэр үйлчилгээнүүд явагдахаас гадна Хүүхэд гэр бүлийн хамтын оролцоонд чиглэсэн уралдаан тэмцээнүүд талбай дээр зохион байгуулагдаж хүүхдэд ээлтэй хоол, хүнсний худалдаа үйлчилгээг тохижуулан бэлтгэсэн байна.
Монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг сурталчилсан, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах зорилготой “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ 11:00- 18:00 цагийн хооронд Хүй долоон худгийн “Хүнс, худалаа, үйлчилгээний талбайд зохион байгуулагдах бөгөөд хүүхэд, залуусыг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ах, эгч нар нь уриалж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
