ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад байна. Тухайлбал, өөрийн эзэмшлийн талбайдаа усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барихаар төлөвлөн холбогдох газраар зураг төслийг нь хийлгэж бэлэн болголоо.
Спорт цогцолборын барилга нь 3 блокоос бүрдэх бөгөөд a блокт 359 м2 талбай бүхий үзэгчдийн суудал, 571 м2 талбай бүхий спорт заалтай, b блоктоо нэгдүгээр давхарт нь 532 м2 талбайтай том хүний, 132 м2 талбай бүхий хүүхдийн усан бассейн, эрэгтэй, эмэгтэй саун, шүршүүр, хувцас солих өрөө, хоёрдугаар давхартаа 122 м2 талбай бүхий фитнессийн танхимтай байх юм.
Мөн с блокт 185 м2 талбайтай чийрэгжүүлэлтийн танхим, задгай теннисний талбай, хувцас солих болон багш, дасгалжуулагч нарын өрөөнүүд, бэлтгэлийн танхим, захиргаа, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн ариун цэврийн өрөө болон үзэгчдийн суудлыг хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан тусгай өрөө, суудал байхаар төлөвлөсөн байна.
Спорт цогцолбор нь гадна талбайдаа хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай байгуулж, зүлэг бут, ногоон байгууламж, сүүдрэвч, амрах талбай, авто зам, машины зогсоол зэргийг иж бүрнээр нь шийдвэрлэсэн спорт цогцолбор барьж байгуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын хүүхдүүдэд зориулан БСШУЯ-наас баталсан жишиг зургийн дагуу 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барихаар төлөвлөж, зураг төслийг нь бэлэн болгоод байна. Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гадна талбайн иж бүрэн тохижилттой нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ийнхүү ИНЕГ-аас ирэх онд тохиох нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойгоо угтан салбарынхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
