Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын 2019 оны 6 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийн зөвлөл болон Сингапурын Бизнесийн холбооноос хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол, Сингапурын төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн төлөөлөл болсон 140 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.
Тус арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Сингапур хоорондын эдийн засгийн харилцааг уул уурхайн бус салбарт төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэл тавив. Түүнчлэн “Эрчим хүч-Дэд бүтэц”, “Аялал жуулчлал-Боловсрол”, “Үл хөдлөх хөрөнгө-Худалдаа”, “Технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, эдгээр салбаруудын хууль эрх зүйн орчны зохицуулалт, бизнес эрхлэх боломж, тулгарч буй сорилтыг даван туулах талаар оролцогчдын дунд ажил хэрэгч яриа өрнөв.

Хэлэлцүүлгийг монголын талаас Монголын Бизнесийн Холбоо, ТЭСО Корпораци, Монголын Бизнесийн зөвлөл, Bit Mon Ex, AND Global, сингапурын талаас Sembcorp Industries Ltd, SP Services, Allin EduTech Group, PSB Academy, GeTs Global Pte зэрэг нэр хүнд бүхий бизнесийн байгууллагын төлөөллүүд удирдан чиглүүлж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлал, барилга, санхүүгийн технологийн салбарт хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, бизнесийн сонирхлыг улам бүр нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

Тухайн өдөр “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн фото зургийн үзэсгэлэн гарсан ба уг төслийн зорилт нь Монголын аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.

Мөн энэхүү арга хэмжээг тохиолдуулан “Mongolian Economy” сэтгүүл тусгай дугаар гаргасан ба уригдсан зочид төлөөлөгчид хүлээж авав. Энэ удаагийн бизнес яриа хэлэлцээг нийт 25800 компанийн гишүүнчлэл бүхий Сингапурын Бизнесийн Холбоотой хамтран зохион байгуулснаараа онцлог бөгөөд оролцогсод болон хүндэт зочид арга хэмжээний зохион байгуулалт, ач холбогдлыг өндрөөр үнэлсний зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хөшүүрэг болсныг онцлон тэмдэглэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
