Экспорт Олон улсын Худалдааны төв, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Канад Улсад суугаа ЭСЯ Хөдөө аж ахуйн бирж, хамтран “Монголын өв соёлын өдрүүд 2019” соёл уламжлалаа сурталчлах, “Монголд үйлдвэрлэв” Монголын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг танилцуулах үйл ажиллагааг 4 сарын 23-наас 5 сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. Арга хэмжээ АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн 189 орны төлөөлөл байрлах төв цэг буюу Дэлхийн банкны үндсэн цогцолбор, Канад улсын Оттова, Торонто хотноо зохион байгуулагдсан
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсаас АНУ-ын зах зээлд экспортлох зорилготой гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулснаас гадна аж ахуй нэгжүүд америкийн хэрэглэгчдийн хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар судалж, АНУ, Канадын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтэцтэй танилцсан юм.
.jpg)
Монголын үйлдвэрлэгчиддээ олон улсын зах зээлд гарах гарцыг нээж өгөх, гадаадын зах зээлд нэвтрэхдээ олон улсын стандарт, хууль журмын хүрээнд амжилттай нэвтрэхэд нь туслах зорилготойгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан ХХААХҮ-ийн сайдад өнөөдөр \2019.06.10\ үйлдвэрлэгчид талархал илэрхийлж өөрсдийн амжилт, үр дүнгээ танилцууллаа.
.jpg)
.jpg)
Үзэсгэлэн худалдааны үеэр 10 гаруй аж ахуйн нэгж нийт 27000 долларын борлуулалт хийсэн бөгөөд үйлдвэрлэгчид шууд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулснаар цаашид бүтээгдэхүүний сайжруулалт дээр ихээхэн туршлага хуримтлуулж чадсан байна.
Мөн цөөнгүй аж ахуй нэгжүүд Хойд Америкийн зах зээл дээр цаашид хамтран ажиллах тал дээр санал авсанаа салбарын сайдад хэллээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Экологийн цэвэр бүтээгдэхүүн бүхий үндэсний дахин давтагдашгүй үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд брэнд болгох их үйлсэд хамтдаа зүтгэж байгаа үндэсний үйлдвэрлэгчиддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсээд Дэлхийн банкнаас ирүүлсэн батламжийг гардууллаа.
.jpg)
.jpg)
.jpg)

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
