Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр тусмаа гарааны бизнес эрхлэх залуучуудад чиглэсэн шинэ хөтөлбөр болох залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж олон залууст үр өгөөжөө өгч эхлээд байна. Тэгвэл Баянгол дүүргийн залуусын “Гарааны бизнес”-ийг дэмжих хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Старт ап маркетинг төвийн захирал Ж.Золзаяа болон хөтөлбөрт оролцож буй 60 гаруй залуус оролцлоо.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг:
Эдийн засгийн идэвхтэй хүн амын 54 хувийг 15-34 насны залуучууд, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60 гаруй хувийг 15-34 насны ажил хайж байгаа залуучууд эзэлж байна. Залуучуудын ажилгүйдлийг бууруулах нэг боломж бол бизнес эрхлэх тэр дундаа гарааны бизнес эрхлэх явдал юм.
ХНХЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Гарааны бизнес эрхлэх зорилготой, ирээдүйд шинэлэг бизнес эрхлэхэд зайлшгүй шаардагдах авьяас, ур чадвар эзэмших, тасралтгүй суралцаж, өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй залуус энд цугларсан гэж ойлгож байна. Анх залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байсан бол өнөөдөр дүүргүүд өөрсдөө гардан зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна. Миний бие энэхүү сургалт хөтөлбөрт хамрагдаж өөртөө хэрэгтэй маш олон зүйлийг мэдэж авч байсан. Гарааны бизнес жижиг том байхдаа гол биш. Харин эндээс өөрийнхөө амьдралд туршлага солилцох, цаашлаад илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг олж авч чадна гэж бодож байна сургалтанд хамрагдаж байгаа залуучуудад та бүхэнд боломж үргэлж нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:
Баянгол дүүрэгт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ жилийн хувьд сургалтанд хамрагдах хүсэлтэй 140 орчим залуус бүртгүүлснээс шалгарсан 60 орчим залуус гурван өдрийн хугацаанд гарааны бизнес эрхлэх сургалтад хамрагдаж, шилдгээр шалгарсан гарааны бизнесүүдэд 10,0 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай зээл олгоно.
Залуучууд та бүхэн зөвхөн санхүүгийн дэмжлэг авахаас илүү гарааны бизнес эрхлэх ур чадварт суралцах, туршлагатай менторуудын зөвлөгөө авч бизнесээ хөгжүүлэх, Баянгол дүүргийн гарааны бизнес эрхлэгч залуучууд та бүхэн хоорондоо танилцах, хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрдэх юм. Энэ 3 өдрийн арга хэмжээнд залуучууд та бүхэн идэвхитэй хамрагдаж их зүйлийг сурсан, үр өгөөжөө өгсөн арга хэмжээ болохыг ерөөе.
Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Старт ап маркетинг төвийн захирал н.Золзаяа:
Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалтыг Банягол дүүрэгтэй хамтран зохион байгуулж байна. Баянгол дүүргийн хувьд дөрөвдэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тэд илүү туршлагажсан нь харагдаж байна. Старт ап маркетинг төвийн хувьд энэхүү хөтөлбөр дээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Төвд явагдах 72 цагийн сургалтыг манай төвийн дадлага туршлагатай багш нар удирдан явуулна. 72 цагийн хөтөлбөрийн дараа залуучуудын сэтгэлгээ, чадварт маш их өөрчлөлт авчирдаг. Тиймээс энд шалгарч ирсэн залуучууддаа амжилт хүсье. Энэ хөтөлбөрт хамрагдаж чадсан л бол дуустал нь, үр дүнг нь гартал хичээгээрэй гэж залуучууддаа уриалмаар байна.
Залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд уг хөтөлбөрийн зорилго оршино.




Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
