“”Женев хот дахь ДОХ, Сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн зөвлөмжийн дагуу “Төгс бүсгүйчүүд” ТББ-аас ЭМЯ-тай хамтран Эмэгтэй биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх , тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ТББ-уудын сүлжээ байгуулах, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Дэлхийн хэмжээнд БЗДХ, ХДХВ-ын халдвараар өвчлөх, нас барах үзүүлэлт буурсан ч Ази номхон далайн бүс нутагт эсрэгээр өссөн судалгаа гарчээ. Энэ төрлийн халдварын тархалт өндөр бүсэд байгаагийн хувьд манай улс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй бүлэгт хүрч ажиллах ажиллагааг сайжруулах шаардлага байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Энэ удаагийн уулзалтад ЭМЯ, ХЗН, ЭМГ, НЭМХ, ХӨСҮТ болон зургаан дүүрэг, есөн аймгаас энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ууд нийлсэн 60 гаруй төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлдөх уулзалт Пума империал зочид буудлын хурлын танхимд эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.
Уулзалтын үр дүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулж, ЭБҮ-ийн эсрэг гутаан доромжлол, нийгмийн гадуурхлаас ангид тэгш эрх эдлэх боломжийг нэмэгдүүлэх, БЗДХ, ХДХВ-т өвчлөлийн эрсдэлийг бууруулах, өвчлөлийн мэдээллийн сүлжээг бий болгож урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, эмчилгээнд эрт хамруулахад бодит үр дүнг үзүүлнэ гэж байгаагаа уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.
Төслийг хариуцан зохион байгуулж буй “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын хувьд Ази Номхон Далайн Бүсийн эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоонд гишүүнээр элсэн орж ЭБҮ-дийн дунд анх удаа кейс менежментийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй юм байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
