Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны “Жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх замаар Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх” төсөл хамтран “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэл – 2019” уулзалтыг 5 дахь жилдээ өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж, ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Төрөөс баримталж буй бодлого, чиглэл, хөтөлбөр, ЖДҮХС-аас олгох зээлийн шинэчилсэн журам, гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”, Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2019 оны 190 дүгээр тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт”, ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны 119 дүгээр тушаалаар “ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хэлэлцэж шинэчлэн баталлаа.
Хуулийн хүрээнд төрийн дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэс, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилал, санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг оновчтой болгож, татварын таатай орчныг бүрдүүлэх, дотоодын худалдан авалт, гадаад зах зээлийг өргөтгөх, жижиг, дунд үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахаар зохицуулсан.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрт тогтвортой хөгжлийг дэмжих эрх зүй, санхүү, татварын таатай орчин бүрдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгон хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, инноваци болон байгальд ээлтэй техник, технологийг эрчимтэй нэвтрүүлэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг зохион байгуулж, орон нутагт брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бие даасан, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхээр тусгасан” гэдгийг тэрээр онцлов.
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, хөтөлбөр, шинэчилсэн журам болон түүний гол өөрчлөлтүүдийг элчин сайдын яамдууд, олон улсын болон төрийн бус байгууллагууллагуудад танилцуулан, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2018 оны статистикийн судалгаагаар 85,749 аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаагаас 83% нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Тус салбарт 500 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 40 орчим хувийг эзэлж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
