Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Манай улс ч дэлхийн хүмүүнлэгийн үйлстэнүүдийн түүчээ болсон доноруудыг алдаршуулах өдрийг 15 дахь жилдээ “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч” гэсэн уриатайгаар анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд “Цусны 1000 донор”-ын Үндэсний чуулганы хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа уншиж танилцуулсан юм.

Үндэсний чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес, МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын албаны хүмүүс оролцлоо.
ЦССҮТ ЦДДӨ-ийг угтаж тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудыг алдаршуулах, тэдний буянт үйл хэргийг нийгэмд сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын 14-нд 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог уламжлалтай. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд 65, аймаг орон нутагт 15 донор “Хүндэт донор” цолны болзол хангасан байна. Хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 19 настай Баасандорж овогтой Өсөхбаяр тодорсныг чуулганы хөтөлбөрийн дагуу гардуулсан юм. Мөн МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалиар Э.Ганбат, “Нигүүлсэл” медалиар Ц.Өрнөхбаяр, Г.Анхцэцэг нарыг шагнаж урамшуулав.

Харин “Алтан донор”-оор Ц.Энхтөгс, “Мөнгөн донор”-оор Т.Алимаа, “Хүрэл донор”-оор Б.Бадрал нарыг тус тус өргөмжиллөө. “Алтан донор” Ц.Энхтөгсийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Шударга журам” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэсэн.
ЦССҮТ, МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүнгээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалын дагуу Монголын донорын холбоо тэргүүн байр, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хороо дэд байр, Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байранд тус тус шалгарсныг Үндэсний чуулганы үеэр зарлаж, шагналыг нь гардуулсан юм. Мөн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Зэвсэгт хүчний 120-р анги, Макс групп “Шилдэг донор хамт олон”-оор тус тус шалгарлаа. Мөн донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.gogo.mn сайтыг тодруулж, алдаршуулав.

ЦССҮТ ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо, ISO 15189-Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага, OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болсоноос гадна 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх зорилт дэвшүүлж, улмаар Англи улсын “LIoyd Register” компанийн төлөөлөгч Монгол улсад хүрэлцэн ирж ЦССҮТ-д 2 удаагийн үнэлгээ хийж “ЦССҮТ нь Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж чадаж байна” хэмээн үнэлсэн юм. Тэрхүү нэр хүндийн илэрхийлэл болсон магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төрийн ордны их танхимын индэр дээр ЦССҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөлөлд гардуулж, улам их амжилт хүсэн ерөөлөө.

Дашрамд дурдахад 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт 34296 орчим донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 26053, аймаг орон нутагт 8243 донор цусаа бэлэглэж, 30 нэр төрлийн 98037 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1,14%, 1000 хүн амд ногдох цус өгөлтийн тоо Улаанбаатарт 18.1, орон нутагт 4.7 болж тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна. Мөн улаан эсийн бүтээгдэхүүнийг глицеринжүүлэн хөлдөөж удаан хугацаагаар хадгалах, цус цусан бүтээгдэхүүний эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх, рентген туяагаар шарах зэрэг шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Эдгээр шинэ технологийг нэвтрүүлснээр хөлдөөж угаасан улаан эс, эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн хөлдөөсөн шинэ сийвэн, ялтаст эсийн өтгөрүүлэг, туяагаар шарсан улаан эсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нэр төрлийг нэмэгдүүлж аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна.

1000 донор чууллаа
2019 оны 06-р сарын 14 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар д
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Өнөөдөр цагаан бар өдөр
