Амралтын өдрүүдэд /2019.06-15.16/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 575 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- 2019.06.15 –ны өдөр БГД-ийн 23 дугаар хороо Хувьсгалчдын гудамж, “Буурал Ээж” супермаркетын зүүн замд амины Toyota Prius автомашины жолооч Х нь, явган зорчигч 39 настай.эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.
- 06.15-ны өдөр БЗД-ийн 22 дугаар хороо Доржийн гудамж, “Хаан банк” ХХК-ний урд замд “Нэт Капитал Финанс” ХХК-ний Ssangyong Istana автомашины жолооч М, Toyota Prius маркийн автомашины жолооч Б нар нь хэн болох нь тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироосон
- 06.16-ны 18.15 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар /Төв аймгийн Баянхангай сумаас баруун тийш 15-т/ асфальтан замд Э жолоочтой Toyota Land Cruiser 200 маркийн автомашины онхолдож, жолооч 48 настай, эрэгтэй Э, зорчигч 44 настай,эмэгтэй Г, 7настай, эрэгтэй Б, 36 настай, эмэгтэй С, 48 настай, эмэгтэй О нарын 5 хүн нас барсан хэрэг
Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 3 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн шалтгаан нөхцөлийг судлан үзвэл эцэг, эх асран халамжлагчийн буруутай үйлдэл их байна. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс 2 хүүхэд гэмтэж 1 хүүхэд нас барсан байна.
Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлыг сонгох шаардлагатай.
Тухайлбал: нярай буюу төрснөөс хойш 12-15 сар хүртэл 0-13 кг хүртэл нь нярайн суудлыг, 9 сараас 4 нас буюу 9-18 кг хүртэл нялх хүүхдийн суудал, 4-6 нас буюу 15-25 кг-д бага насны хүүхдийн суудал, 6-10 нас хүртэл нь хүүхдийн суудлыг хэрэглэнэ.
Мөн насны хувьд ангилалд таарч байгаа хэдий ч биеийн хувьд өсгөлүүн эсвэл жижиг биетэй хүүхдүүд байдаг учраас биеийн жинд нь тохирсон суудлыг сонгож хэрэглэх нь оновчтой байдаг талаар зөвлөж байна.
Мөн их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэд та бүхэн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэж нийсэлэлээс орон нутаг руу орон нутгаас нийслэлийг зорихдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хурдаа тохируулан, бие биедээ хүндэтгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
