Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зориулалтын автомат хадуур /50ш/, ажлын хувцас, бээлийн масктай 100 хүнийг бэлтгэж, эмэнэлэг /Гэмтэл, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэхэд бэлэн болоод байна.
Хуваарийн дагуу өнөөдрөөс Баруун 4 замаас Гэсэр сүм, Баянбүрдийн тойрог чиглэлийн зам дагуу болон үерийн далан дагуу ургасан шарилж луулийг цэвэрлэж эхэллээ.
Шарилж, лууль, хөл газрын ургамалын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг туршина
Энэ жилийн онцлог бол шарилж, лууль, хөл газрын ургамалын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн био бэлдмэлийг /13тн/ 1.5-2.0 га талбайд туршина. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгос эрдэмтэн Улаанбаатарт өнөөдөр хүрэлцэн ирж байгаа бөгөөд уг бэлдмэлийг хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллах юм.
Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэнэ.
Мөн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 6 дугаар сарын 29-ний Бямба гарагт зарлаж байна. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамалыг цэвэрлэж оролцох юм. Иймд Шарилжгүй Улаанбаатар аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, харшлын өвчлөлийг хамтдаа нэгдэж бууруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.
“Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 5-ны хооронд 15 хоног, хоёрдугаар үе шат 8 дугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явагдана.






32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
