Технологийн дэвшлийг ашиглан өөрийн болон гишүүн ААН, байгууллагуудын хаягийн мэдээллийг хялбаршуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор МҮХАҮТ what3words компанитай хамтран ажиллахаар болж, 3 үгт хаягаа гардаж авлаа.
Энэ үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ “Энэхүү 3 үгт хаяг нь тухайн байгууллагын байршлыг оновчтой тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээг богино хугацаанд хүргэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Тиймээс бид цаашид үндэсний Танхимдаа төдийгүй 21 аймаг дахь салбар танхимууд, тэдгээрийн гишүүн байгууллагуудын үйлчилгээ, мэдээлэлд 3 үгт хаягийг ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллах болно” гэв.
Тус компанийн Монгол дахь хамтын ажиллагаа хариуцсан менежер Д.Золбоо: “Бид Монгол Улсад 3 үгт хаягжилтыг салбар бүрт амжилттай нэвтрүүлэн, хаягийн мэдээллийг технологиор дамжуулан хүн бүрт илүү хялбар болгохоор зорин ажиллаж байна. МҮХАҮТ-тай эхлүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад технологийн дэвшлээр дамжуулан, үйл ажиллагааны чанараа сайжруулж, хэрэглэгчиддээ хялбар хүрэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
what3words нь Лондон хотод анх 2013 онд байгуулагдсан, үнэ төлбөргүй аппликейшн болон онлайн газрын зургийн тусламжтайгаар аливаа байршлыг 3 үгээр төлөөлүүлэн 36 хэл дээр олж, бусдад түгээх боломжтой, хаяг байршлаа илэрхийлэх хамгийн энгийн шийдэл юм. Тус системийг Mercedes-Benz, Lonely Planet, Airbnb зэрэг олон улсад нэр хүнд бүхий компаниуд ашиглаж байна.
МҮХАҮТ-ын 3 үгт хаяг: ///бэлэглэх.тайлбар.нүсэр
Англиар: ///wriggled.simply.magnetic

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
