-Аминаас үнэтэй ажил, хурд гэж байхгүй-
Зуны дэлгэр цаг ирлээ. Аялал зугаалга гээд иргэд хөдөө, орон нутгийг зорих урсгал нэмэгддэг. Гэвч манай улсад “зарлаагүй дайн” болж буй талаар удаа дараа албаныхан мэдээлж, сэрэмжлүүлсээр байгаа. Гэхдээ бид тоодоггүй, үл ойшоосоор л байгаа. Энэ дайн өнөөдрийг хүртэл зогсохгүй байна. Харин ч өсөх хандлагатай байна.
Гэр рүүгээ биш үхэл рүүгээ яарсан уу гэлтэй хүмүүсийн тэвчээргүй, хүлээцгүй байдал өөрийнх нь төдийгүй гэмгүй зорчиж буй бусдын амь насанд хүрэхэд нөлөөлөөд байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд үргэлжилсэн бороо орсны улмаас зам эвдэрчихээд хаачихаад байхад л эвдэрч, хагарсан замаар зорчих гэж зүтгээд байгаа иргэдийн талаар ТВ-5 телевиз сурвалжилсан.
Тэдний амь насыг хариуцаж байдаг тээврийн цагдаагийн албан хаагчид анхааруулж хэлээд байхад л тэдний үгийг үл хайхран “хулгайн зам”-аар буюу автомашин явж болох эсэх нь батлагдаагүй замаар… зүтгэсээр ТАВАН ХҮН АЛТАН АМИА алдав. Үүнийг жишээ болгон хэлээд байхад л жолооч нар бид явчихъя, манайх энүүхэн энд гээд зүтгэх нь тэдний ухамсар, тэвчээргүй нь илтэд мэдэгдэж байгаа юм.
Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар осол гаралт буурсан аж. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Мөн осолд өртсөн нийт авто машины 11 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг.
Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар болсон байна. Ийнхүү тэд ард иргэдийнхээ амь насны төлөө нойр, хоолгүй ажиллаж байхад жолооч нар харин өөрсдийнхөө болоод гэр бүлийнхээ амь насыг гартаа атгаж яваа гэдгээ санаж ЯАРАХГҮЙ явахыг сануулъя.
Жилд 60 биш 600 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. 2018 онд 29474 ослын дуудлага ирсэнээс 562 хүн нас барж, 3548 хүн гэмтсэн ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. “Өөрт тохиолдоогүй бол хол байдаг мэт санах энэ аюул бидний хэнд маань ч тохиолдох аюултай учир бүх автын ослыг хүндрүүлэгч хурдыг багасгаж яаралгүй явахыг” анхааруулж байна.
Түүнчлэн “Иргэд, жолооч нар маань замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд бүгдээрээ гарцаараа гараад, жолооч нар дүрмээ дагаад яваад байвал хайс хашлаганы хэрэг байхгүй. Жилд 600 хүн нас барж, 4000 хүн зам тээврийн ослын золиос болж 3000 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байна. 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 134 тохиолдлын 92 хувь нь гарц гарамгүй газраар гарснааас болж осол хэрэгт өртсөн байна” хэмээн Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат онцлов.
Эх сурвалж: ЦЕГ- ТЦА


Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анх
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эмгэнэл
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эн
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүр
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Үс засуулбал эд,мал арвижна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захил
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
