Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн холбогч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25, 26, 27 -ны өдөр зохион байгуулж байна.
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын их хурал Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр соёрхон баталж, 2018 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Мал эмнэлгийн салбарт хууль эрхзүй, бүтэц тогтолцооны томоохон өөрчлөлт хийгдэж, энэ чухал салбарт нийгэм, улс төр, удирдлага зохион байгуулалт, санхүү үйл ажиллагааны хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл мал эмнэлгийн салбар олон улсын жишигт нийцэж ажиллах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Шинэ хуулийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж аймаг, нийслэл, сум дүүрэгт мал эмнэлгийн алба босоо тогтолцоонд орж ажиллаж байна. Энэ хуулийн дагуу мал эмнэлгийн салбар мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих гэх мэт олон чухал үүргийг хүлээн ажиллаж байна” гэдгийг онцлов.
Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулж буй уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийн төвшний нөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцоно. Мөн уулзалтаар Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөрийн 2021-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний гол арга хэмжээнүүдийг хэлэлцэх юм. Энэ бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргана.
Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй хамтарч ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжин ДМАЭМБ-ын томоохон арга хэмжээнүүдийг Монгол улсад зохион байгуулж байна. Мөн бусад ДМАЭМБ-ын гишүүн орнуудад зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал 2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29 дугаар бүсийн чуулган, Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд 2013 онд, Ази тив дэх хил дамжин халдварлах гоц халдварт өвчинтэй тэмцэх семинарыг 2018 онд манай улсад зохион байгуулсан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
